Украинд сурч, ажиллаж буй иргэдийг туйлын сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж олон хүний амь үрэгдэж байгаатай холбогдуулан тус улсад сурч, ажиллаж буй манай иргэд туйлын сонор сэрэмжтэй байж, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг ГХЯ-наас сэрэмжлүүлжээ.  Мөн Украинд суралцаж буй оюутнуудын эцэг эхчүүд өөрсдийн үр хүүхэдтэйгээ холбоо барьж уг сэрэмжлүүлгийг уламжилж өгөхийг хүссэн байна. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсаас Киевт суугаа Консулын төлөөлөгч Х.Болдхуягтай + 380672091071, +380933879037 дугаарын утсаар эсвэл consulmo@nbi.com.ua, h0rl00_b@yahoo.com цахим шуудангаар холбогдож болох бөгөөд  Консулын төлөөлөгчийн хаяг: ул.Желябова,8/4, офис: 613  г. Киев, Украина 03680 юм байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хариулах(98.210.51.148) 2025 оны 03 сарын 13

Украйнд Пүтен хаанчлалаа тогтоох гэж улайрч байна.

1  |  0
Top