Иргэдээс Шүүхийн шинжилгээний төлбөр нь их байна гэсэн гомдол харъяа байгууллагуудад их ирдэг. Төлбөрт үйлчилгээний мөнгийг төлбөрийн чадваргүй иргэдээс авахгүй байх саналыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн харъяа байгууллага болох Хууль зүйн яаманд хүргүүлсэн байна. Энэ талаар Хууль зүйн яамны Бодлого хэрэгжилтийн зохицуулах газар, Хууль сахиулах бодлогын хэрэгжилтийн зохицуулах хэлтэсийн дарга Г.Оюунболдоос тодрууллаа.
-Шүүхийн шинжилгээний төлбөрт үйлчилгээг цуцлах саналыг Хууль зүйн яаманд хүргүүлсэн гэсэн. Энэ ажил хэзээ ажил хэрэг болох вэ?
-Хуулиараа бол Сангийн сайд, Хууль зүйн яамны сайдын хамтарсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам гэж байдаг. Энэ төлбөрт үйлчилгээний журам нь энгийн үзлэг нь 3000 төгрөгөөс эхлээд төлбөртэй байхаар заасан байдаг. Гэтэл энэ шүүхийн шинжилгээ нь төлбөртэй байхаар заасанд иргэд маш их гомдол гаргадаг. Бүр хүчирхийлэлийн эсрэг төвөөс Хууль зүйн яаманд гомдол ирсэн. Төлбөрийн яадваргүй хохирогч очиж байхад мөнгө нэхдэг, тэр мөнгө хаашаа яаж ордог нь мэдэгдэдгүй шүүх эмнэлэг л авдаг. Тэр хүмүүс ажлаа хийж байж яагаад бизнесийн байгууллага шиг төлбөр авдаг вэ гэдэг ийм санал ирсэн. Тэгээд Сангийн сайд, Хууль зүйн яамны сайдын хамтарсан тушаалыг харахад тийм төлбөрт үйлчилгээний журам байсан. Одоо болтол төлбөрөө аваад явж байгаа юм билээ.
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийнхэн төлбөрт үйлчилгээнийхээ мөнгийг яг юунд зарцуулдаг юм бол?
-Хураагдсан мөнгийг Улсын төсөвт төвлөрүүлээд зарцуулалт нь буцаад шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид болон үйл ажллаганаанд зарцуулана гэсэн заалттай юм байна лээ. Зарцуулалтыг шалгаад үзэхэд тодорхой тохиолдолыг нийгмийн урамшуулал, задлан шинжилгээнд ороход хэрэгтэй багаж хэрэгсэл зэрэг асуудалд хэрэглэдэг. Нэгэнтээ төр багаж хэрэгсэл, хэрэгтэй зүйлээр хангах үүрэгтэй. Тэгээд эхний ээлжинд энэ журмыг хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн захиргааны журмаар маргаанаа шийдвэрлүүлж байгаа хүмүүс шинжилгээний төлбөрөө төлөх ёстой. Төр өөрөө хохирсон хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, төлбөр мөнгө авах нь зохистой юу гэж үзэж байгаа. Энэ хавар Шүүхийн шинжилгээний чиглэлээр хийгдэх томоохон ажлын нэг юмаа. Гэхдээ эцэг тогтоох гэж гэдэг юм уу өндөр зардал гаргаж хийдэг шинжилгээг төлбөртэй хийж болно.
-Төлбөр авах журам цуцлагдаж хэзээнээс ажил хэрэг болох боломжтой вэ?
-Энэ журамтай холбоотой хэр их төсөв орж ирсэн. Тэр мөнгөө юунд зарцуулж байсан гэдгийг шалгаад дуусаж байна. Шүүхийн шинжилгээний хүрээлэн учиргүй шамшигдуулсан юм болох байхгүй. Төлбөр мөнгийг цуцлагдвал гарах үр дагаврыг мөн тооцож үзэх хэрэгтэй болно.

Сэтгэгдэл ( 3 )
шүүх цагдаад гомдол нэхэмжлэл гаргахад яагаад урьдчилан төлбөр авдгийг ерөөс ойлгохгүй юм Өндөр настанажилгүйгэ рийн ажилтай хүхнүүд хүүхдэдямармөнг ө байх вэ дээ Тэгэхээр эдгээрхүмүүс яаж ч хохирсон бай тэгээд дуугай бай гэсэн үг болчихоод байна ш дээ Гэтэл хамгийн их хууртагдаж хүчирхийлэгдэж хохирох магадлалтай хүмүүс нь өндөр настан хүхдүүд дээрх хүмүүс байдаг Ийм гаж тогтолцоог халж шинэчлэхгүй юм бол ямар шинэчлэл ч байх билээ
шүүх эмнэлгэ гэж зүгээр авилгалын орон тэндмөнгө өгч л орхивол ямар ч дүгнэлт гаргуулж болдог юм билээ
Хүмүүсээ гадуур байгаа өмгөөлөгч хуульч гэсэн хүмүүсээс болгоомжлоорой Тэд нар сайхан яриад гэрээ гэж хачин юм байнуулж иргэнээс мөнгийг нь аваад дараа нь нөгөө өмгөөлөгч хуульч маань ор сураггүй болдог Нөгөө үйлчилгээ авах гэсэн иргэн хуульч өмгөөлөгч нарынхаа араас өөрөө хөөцөлдөх давхар ажилтай болдог Мөнгөө бараг л салгаж авч чадахгүй болдог гэсэн шүү Ерөнхийлөгч Тэмүүжин сайд нааа энэ байдлыг яаж засаж залруулах юм вэ Энэ асуудөл байдал их газар авсан болтой Хуульч гэдэг хүмүүс намайг хэн хэлхэв нохойг хэн саахав гэх байдалтай болсон болтой