Тагнуулын ерөнхий газрын барилгыг өнөөдөр худалдана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолборын дуусаагүй барилгыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тус барилгыг дуудлага худалдаагаар оруулах болсон шалтгаан нь шинэ барилгын байршил нь буруу, метр квадратын үнэ бага, тоног төхөөрөмж хийх боломжгүй мөн хуучин байрныхаа талбайгаас жижиг хэмжээтэй зэрэг нөхцлүүд байгаа аж.

Тагнуулын ерөнхий газрын төв байр нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт буюу Дүнжингарав худалдааны төвийн урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд 1.5 га газарт байрладаг. Дуудлага худалдааны доод үнийг 13.5 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pee(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Hairan tusviin mungu tsag hugtsaa

1  |  0
Top