Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

1.Тэргүүний тохижилттой,жагсаалч анги шалгаруулах,иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол цэргийн жавхаа уралдаан”-ыг албан ёсоор зарлах үйл ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд 14 цагаас болно. Хотын дарга, Улаанбаатар цэргийн хүрээний бүх анги, байгууллагууд оролцоно. /2013 онд уралдааны төгсгөлийн шат Чингис хааны талбайд шилдэг жагсаалт ангиуд жагсаалын алхалт хийж, гоё үзүүлбэр үзүүлж байсан даа/ Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. 91040607, 88057197

2. Өнөөдөр 10.00 цагт Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалын хөшөө, дараа нь 10.30 цагт Г.К.Жуковын хөшөөнд Оросын "Эх орноо хамгаалагчдын өдөр"-т зориулан Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон Монгол улсад суугаа ОХУ-ын элчин сайд И.К.Азизов, Монгол улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээтэй. Эрхэм сэтгүүлчид, ахмад дайчид та бүхнийг урьж байна. Нэмэлт мэдээллийг 99299634

3. 2014 оны 02 сарын 21-ний өдөр 08.00-12.40 хооронд Нийслэлийн төр захиргааны 5-р байрны "Иргэний танхим"-д нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын тендер хариуцан зохион байгуулагч ажилтнуудын уулзалт болно. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тендерийн зохион байгуулалтын талаар хэвлэлийн мэдээ бэлтгэх сэтгүүлч та бүхнийг урьж байна. Орчлон сургуулийн замын эсрэг талд байрладаг байр шүү. Холбогдох утас-96667817

4. 2014.02.21-ний өдөр 09.30-13.00 цагт “ЭРСДЭЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦАА” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан хагас өдрийн сургалт ХӨСҮТ-ийн 1А байрны 4 давхарт Сургалт-мэдээллийн төвд болно. 99883396

5. 02 сарын 21-нд Иргэдийн шударга шүүх ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд 11:20-д хэвлэлийн бага хуралтай. Холбоо барих утас: 99118592

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top