Үс засуулахад тохиромжгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 21

Аргын тооллын хоёрдугаар сарын 21, Сугар гараг. Билгийн тооллын 21, Хонгорцог одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 07. 46 цагт мандан, 18.10 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх,  нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар малтах, худаг гаргахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top