Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн зарим сумын нутаг дэвсгэрт гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулж хил залгаа Дорнод, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Төв аймгийн 13 сум, нийслэлийн зургаан дүүргийн хилийн заагуудад хяналт, шалгалт үргэлжилсээр байна. Шүлхий өвчин гарсан гурван аймгийн халдварын голомтод Онцгой байдлын газар, хэлтсээс давхардсан тоогоор 105 алба хаагч, 10 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж байгаа аж. Хэнтий аймгийн Галшар сумын халдварын голомтод Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн албан хаагчид “АРС” автомашин, Дорноговь аймгийн шүлхий өвчин гарсан дөрвөн сумын халдварын голомтод тус аймгийн нутагт байрлалтай ЗХ-ний 336 дугаар ангийн хоёр ширхэг “АРС”, Сүхбаатар аймгийн дөрвөн сумын халдварын голомтод Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0184, 0146 дугаар ангиас давхардсан тоогоор 58 алба хаагч, 10 тээврийн хэрэгсэл тус тус үүрэг гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар дээрх гурван аймгийн 11 сумын халдварын голомтод бүгд 1886 мал өвчилсний 1816-г устгажээ.

Сэтгэгдэл ( 0 )