Баян ядуугийн ялгаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 20

СУРГАМЖ: Ядуу хүмүүс хэрхэн амьдардаг вэ?

Баян чинээлэг айлаас гаралтай нэгэн залуу хүүдээ ядуу хүмүүсийг хэрхэн амьдарч буйг харуулахаар хөдөө явав. Тэрээр хүүтэйгээ гурван өдөр 4 шөнө явсан бөгөөд аялалаас буцаж ирэх явцдаа аав нь хүүгээсээ "За миний хүү аялал хэр санагдав?" гэж асууж гэнэ.
Хүү "Үнэхээр гайхалтай байлаа" гэв.
Аав нь "Ядуу хүмүүс хэрхэн амьдарч байгааг харав уу?" гэж асуув.

Хүү "Тийм ээ харлаа ааваа" гэж хариулав.
Аав нь "За тэгвэл аавдаа юу харсан, юу саралцсанаа хэлээч" гэв.
Хүү "Бидэнд нэг нохой байхад тэдэнд 5 нохой байдаг юм байна. Бидэнд 2 митер усан сан байхад тэдэнд эцэс төгсгөл нь харагдахгүй усан сантай юм байна /нуурыг хэлэв./ Бидний цэцэрлэгт орой үдэш зүгээр нэг гэрэл асаж байхад тэдний цэцэрлэгт од, сар гэрэлтэж байна. Бидэнд бидний гэх жижигхээн газар байхад тэдний газар нутаг хязгаар алга.

Бидэнд үйлчилдэг хүмүүс байхад харин тэд өөрсдөө хүмүүст үйлчилдэг юм байна. Бид хоол ундаа худалдаж авдаг байхад тэд өөрсдөө тарьж ургуулдаг юм байна. Бидэнд биднийг хамгаалах хана байхад тэдэнд тэднийг хамгаалах найз нөхөд байдаг юм байна."
Аав хүүдээ хэлэх ч үг олдсонгүй хэсэг зуур дуугуй суув.
Хүү нэмж "Баярлалаа ааваа бид ийм ядуу гэдгийг ойлгуулж өгсөнд" гэж хэлэв.

Сургамж: Баян чинээлэг гэдгийг мөнгө, тансаг амьдрал гэж бүү ойлго. Хүмүүс бид баян чинээлэг амьдралыг олох гээд өөрт байгаа хамгийн нандин, юугаарч үнэлэшгүй тэр үнэт зүйлсээ алддаг. Иймээс баян чинээлэгт бус ҮНЭ ЦЭНД дурла.

Орчуулсан: БОЛОР

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(112.72.11.118) 2025 оны 03 сарын 13

olonhni tcuunhuu diilne.yanaa olgarhudaa .ta nar chini zuvhun 200 n ger bvl bdg gelvv.

1  |  0
setgel(124.158.109.23) 2025 оны 03 сарын 13

БАЯН ЯДУУГИЙН ЯЛГАА ХЭТ ИХСЭХЭЭР АНГИЙН ТЭМЦЭЛ ЭХЭЛН . К.МАРКС

1  |  0
Top