Энэхүү 12 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй.
1. Хэлэх үгэндээ сонсогчийн сонсоогүй, дуулаагүй баримт мэдээллийг хэлэх, сонирхол татсан, хэллэг томъёолол хэрэглэх
2. Өгч байгаа мэдээлэлдээ сонсогчдод санаа зөрөх, эсэргүүцэх зүйлийг өгөх. Энэ үеийг сонсогчдын талаар оновчтой дүгнэлт хийхэд мөн өөрийн байр суурь үзэл бодлыг тодорхойлоход ашиглаж болно
3. Сонсогчийн анхаарлыг төвлөрүүлэхийн тулд хэтрүүлэг хэрэглэхээс айх хэрэггүй. Энэ нь үйл явц болон хүмүүсийн зан үйлийн хоорондын. шалтгаан, нөхцөл, үр дагаврын хоорондын харилцан холбоог илэрхийлэхэд, туслана. Гэхдээ хожим хэтрүүлэггүйгээр хөндсөн асуудлаараа еөрийн байр суурийг тодорхойлж болохыг мартаж болохгүй
4. Бодит баримтанд үндэслэн болох гэж байгаа үйл явдлыг угтан хэлэх
5. Харилцан ярилцагч сонсогчдод ямар нэгэн санаа бодол, арга хэмжээ, үзэл баримтлал зэргийг “зөвшөөрсөн” болон “зөвшөөрөөгүй” тухай бүхий л тайлбартай танилцуулах хэрэгтэй. Бүх тайлбарыг ингэж харьцуулсаны дараагаар асуудлыг шийдвэрлэх зөв аргыг олох
6. Шийдвэр гаргахдаа харилцагч хүнийхээ мэдлэг чадварыг өргөн ашиглах, зохих асуулт тавих замаар харилцан ярилцагчийг сэтгэлгээний процесст татан оруулах. Гэхдээ өөрийн тайлбарыг иш татахаас түдгэлзэж байвал зүгээр
7. Өөрийн бодол санааны зөвийг батлахын тулд ажил амьдрал, улс төр, түүхэн туршлага; түүнчлэн шинжлэх ухааны ололтыг иш үндэс болгох
8. Сонсогчтой таныг холбож байгаа үйл явдлыг сонирхол татам дүрслэн үзүүлж, харилцан ярилцагчийн сонирхлыг зориуд татахыг оролдох
9. Хэлж байгаа үгийнхээ агуулгыг харгалзан харилцан ярилцагчдаа өөрийнхөө гаргасан дутагдал, төөрөгдөл, мухардал, алдаа эндэгдэл, тэдгээрийн хор уршгийг мэдээлж хэрхэн ямар маягаар аль нэг асуудалд өрөөсгөл хандаж зайлсхийсэн, шинэ шийдвэр олсон тухай ярих. Энэ нь сонсогчдод таныг өрөөсгөл, дутуу үнэлэх, эргэлзэх явдлаас зайлсхийлгэж тэднийг өөрийнхеө санал бодол руу татах бололцоог олгодог
10. Хэлэх үгийнхээ явцад үнэмшилтэй сонирхолтой ухаалаг жүжиглэж сэдвийг баяжуулах хэрэгтэй
11. Хэрвээ таны хөндөж байгаа зүйлийг харилцан ярилцагчид тань мэдэж байвал хэт сунжруулсан үг хэлэхийг татгалзах хэрэгтэй. Гэхдээ мэдээллийн нөөц зайлшгүй хэрэгтэй бөгөөд яриагаа хамгийн гол зайлшгүй зүйлээс эхлэх нь зүйтэй. Энэ бүхнийг эхнээс нь тайлбарлахаас чөлөөлж байж л зохих асуудлаа ярихад цаг хожих болно
12. Өөрийнхөө ярианд автагдсаны хэрэггүй. Инээд хүрэм жишээ, шог хошин үг,зугаатай яриа хэрэглэх замаар сонсогчдод бодох амрах боломж олго.

Сэтгэгдэл ( 0 )