НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнэ бага хуралдаа оролцохгүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны бага хурал энэ сарын 28-нд болох аж. НАМЗХ бага хурлаараа өмнөх жилүүдэд хийсэн ажлаа танилцуулж, бага хурлын гишүүдээрээ хэлэлцүүлэхээс гадна холбооныхоо санхүүжилтийн тайлангийн талаар мэдээлэл өгөх юм байна. НАМЗХ-ны зүгээс Ерөнхийлөгчийн асуудлыг бага хурлаар хэлэлцэхгүй, харин өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй хоёр дэд ерөнхийлөгчийн асуудлыг хэлэлцэж, шинээр томилох асуудлыг мөн шийдэх аж. Одоогийн НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ гадаадад сурч байгаа тул энэ удаагийн бага хуралдаа оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top