Нийслэлийн II амаржих газар шинэ хүлээн авах тасагтай боллоо

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Өнөөдөр Нийслэлийн II амаржих газарт  “Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн хандиваар тохижуулсан хүлээн авах тасгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын гэргий, “Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн захирал Х.Сэлэнгэ, “Түмэн цамхаг” компаний Ерөнхий захирал Т.Уянга, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга М.Мөнхдэлгэр нар оролцсон юм.

“Монголын ирээдүй-эрүүл хүүхэд” ТББ-ийн санаачлагаар хийгдсэн энэхүү хүлээн авах тасгийг “Түмэн цамхаг” ХХК-ийнхан нэг сарын хугацаанд  гүйцэтгэж дууссан байна. Шинэ хүлээн авах тасаг нь жирэмсэн эхчүүдийг дулаан тав тухтай орчинд хүлээн авахаас гадна үзлэг, оношлогоо хийх эмч нарын өрөөтэй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top