Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Хурал өнөө өглөөний 09.00 эхэлж, үдийн 14 цагт завсарлаад 15 цагт дахин үргэлжилсэн юм. Шүүх хурал 22.00 цагт завсарлана. Албаны эх сурвалжын хэлж байгаагаар Ч.Гансүхийн шүүх хурал маргааш ч үргэлжилж магадгүй юм байна.
Шүүх хуралд ҮТЕГ-ын дарга асан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн дарга Б.Жаргал тэргүүтэй шинжээч нарын 13 хүн шүүгчдэгчээр оролцож байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад Ч.Гансүх нар нь улсад 5,2 тэрбум төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан, 1,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар олж авсан нь тогтоогдож Нийслэлийн Прокурорын газраас хянаж Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн юм. Мөн шүүгдэгч Ч.Гансүхийн хүү гэх Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг АТГ-т тусгаарлан шалгаж байгаа юм.
Н.Ганаа

Сэтгэгдэл ( 1 )
ene neg shunaliig buudaa chee shorond bandi bolgo