Тэд “Сэтгэлийн дуудлага”-аар нэгдсэн үү

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Өнгөрсөн жилээс сэтгэлийн дуудлагаар байшин барьж хэд хэдэн гэр бүлүүд болон үзэгчдийг догдлуулсан энэ залууг н.Батбаяр гэдэг. Бэст буйдан, Бэст хаусын захирал энэ залуу өөрөө телевизэд ажиллаж байсан болоод ч тэрүү энэ салбарт олон зүйл хийхийг хүсдэг бололтой.Түүнтэй хамт зогсож байгаа нь н.Батбаярын сэтгэлийн дуудлагаар байшинтай болсон сэтгүүлч Г.Алтантүрүү.

Зуслангийн зам дагуу байдаг тэр байшинг Г.Алтантүрүүгийн байшин гэдэг болсон гэсэн. Сэтгүүлч Г.Алтантүрүү нь байшинтай болсныхоо дараа “Сэтгэлийн дуудлага” нэртэй нэвтрүүлэгтэй хамтарч, юу чадахаараа хамтарч олон хүмүүст тэмүүлэл бэлгэлхээ амалж байна.Түүнээс хойш н.Батбаяр, Г.Алтантүрүү нар хамтарч “Бэст” продакшн ажиллуулж “Сэтгэлийн дуудлага” нэвтрүүлэг С1,Оллоо телевизээр гарч байгаа харагдана лээ.

 

Тэр нэвтрүүлгээр Монгол хүний үнэ цэнийг хайж малын бэлчээр дээрээс  нэг нөхрийг аваад Шанхай хотруу зорьсон.  Солонгос улсад ажиллаж байгаад нурууны өвчтэй болоод Монголдоо эргэн ирж байгаа залууг Буянт –Үхаа дээр тоссон нэвтрүүлгүүд нь гарч байгааг харахад тэд үнэхээр сэтгэлийн дуудлагаар нэгдэж байгаа бололтой.  Манай зурагчины дуранд өртсөн энэ хоер хэрхэн дуудахыг харж л байя...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үзэгч(202.21.113.139) 2025 оны 03 сарын 13

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ.Энэ залуус зөв сэтгэлээр ажиллаж байгаа учраас ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байнаа.та бүхэнд улам ихийг бүтээхийг хүсэн ерөөе

1  |  0
Top