Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Авлигатай тэмцэх газар жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд багтааж нийтийн албан тушаалтнуудаас хөрөнгө орлогын мэдүүлгийг нь авдаг. Өнөө жил төрийн болон төрийн өмчийн оролцоотой 1500 орчим байгууллагын 51 мянга орчим албан тушаалтан мэдүүлгээ гаргаж өгөх ёстой аж. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ шууд гаргаж өгдөг төрийн өндөр болон түүнтэй адилтгах 272 албан тушаалтан хуулийн хугацаанд бүгд мэдүүлгээ гаргаж өгсөн байна. Бусад албан тушаалтнууд мэдүүлгээ хэрхэн өгсөн тухай мэдээлэл гуравдугаар сарын 1-ний дотор АТГ-т ирүүлэх тайлан мэдээний дүнг нэгтгэсний дараа тодорхой болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top