Япон руу ажилд зуучлах нэрээр залуусын хөдөлмөрийг мөлждөг байжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

 

Япон улс руу ажилд зуучилдаг Л.Долгорсүрэн захиралтай “Ти Энд Си” компани 50 гаруй хүнийг  сарын 8 сая төгрөгийн цалинтай ажилд зуучилна гээд  залилсан байна. Энэ талаар хохирогч залуус өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэдний нэг болох Л.Болдбаатар хэлэхдээ “Манай захирал ажлын тухай хөдөлмөрийн гэрээ хийсэн гэж бид нарт үзүүлж байсан.  Би 2012 оны есдүгээр сарын 12-нд Япон явсан. Эхний 3 сар бараг цалин аваагүй, цалин өгөхөөрөө байрны мөнгө гээд суутгаад өгчихдөг. Тэгээд татвар, эрүүл мэндийн даатгал гээд сард монгол мөнгөөр 2 сая орчим төгрөг авдаг байсан. Үүнээс сая гаруйг нь байр хоолны мөнгөнд өгөөд эндээс явахад жуучлалын хөлс барьцаа онгоцны зардал, сургалтын төлбөр гэхэд найман сая гаруй төгрөг төлж явсан. Ажиллах нөхцөл мөн хүнд байсан” хэмээв. Тэдгээр залуус өглөө 20.00 цагаас оройны 17.00 цаг хүртэл ажилана гэсэн гэрээтэй байсан ч оройны 22.00 цаг хүртэл ажиллуулж илүү цаг ажилласан мөнгө өгдөггүй байжээ. Хохирсон залуус Баянзүрх дүүргийн шүүхэд хандсан байна.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тусчин(66.181.186.79) 2025 оны 03 сарын 13

Энэ байгууллагууд бүгд бусдыг хуурч эх орон нэгтээ хуурдаг маш удаан хэлний курс гэж мөнгө авдаг харин япон хүмүүс өөрсдөө зааж явуулдаг газрууд үнэн юм байна лээ шүү

1  |  0
Зочин(59.153.85.96) 2025 оны 03 сарын 13

Луйварчид худалч ”Ти Энд Си”компани Rascal is a liar !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Зочин(59.153.85.96) 2025 оны 03 сарын 13

Л.Долгорсүрэн захиралтай “Ти Энд Си” компани,Луйварчид худалч, Rascal is a liar !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

1  |  0
Зочин(59.153.85.96) 2025 оны 03 сарын 13

Л.Долгорсүрэн захиралтай “Ти Энд Си” компани,*** you бузар вэ!шоронд хорих хэрэгтэй тв9,tv8 энэ компанийг гаргаж үзүүлээч...

1  |  0
Top