Авлигатай Тэмцэх Газраас Нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулж, 19 төрийн байгууллагын 895 албан тушаалтыг хамруулсан байна.
Түүнчлэн Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн, АНУ-ын Азийн сантай хамтран нийтийн албан тушаалтнуудад авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах, эдгээрийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгож хэрэглэх, авлига болон ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалах мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор “Авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах нь: Нийтийн албан тушаалтанд зориулсан сургалт”-ыг мөн зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )