”Буянт-Ухаа” хороололд онлайнаар захиалга авна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Төрийн орон сууцны корпорациас өнөөдөр “Буянт-Ухаа-1” хорооллын талаар мэдээлэл өглөө.

Төрийн албан хаагчид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуу гэр бүл гээд орон сууц захиалах иргэдийн хүсэлтийг 100 хувь онлайнаар авах юм байна.

“Буянт-Ухаа-1” хорооллын талаар сонирхсон иргэд ТОСК-ийн байранд дараалал үүсгээд байгаа учраас албаныхан ийм тайлбар өглөө.

ТОСК-ын захирал А.Гантулга “Өнөөдрийн байдлаар нэг ч байрны захиалга аваагүй байна. Эхний ээлжинд онлайнаар нэгдсэн системээр захиалга авна. Онлайн захиалга цахим бүртгэлтэй холбогдсон байгаа. Тиймээс тухайн иргэний мэдээлэл, банкны өр, өмнө нь үл хөдлөх хөрөнгөтэй байсан эсэх гээд бүхий л мэдээллүүд гарч ирнэ.

Ийм учраас шаардлага хангахгүй хүмүүс үүнийг анхаарч бүртгүүлэх шаардлагагүй. Шаардлага хангаж буй иргэд л хандах хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top