Хууль зөрчсөн баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Удаа дараа хууль зөрчиж цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг диско бааруудын архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ. Дээрх саналыг үндэслэн хоёрдугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тушаалаар "Стрингс", "Санко", "Турбо" гэсэн гурван баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. Түүнчлэн холбогдох хууль тогтоомж, журмыг удаа дараа зөрчсөн хоол үйлдвэрлэл үйлчилгээний "Эдинбург" ресторан, "Royalty", "Ocean" баар болон "Анумарал" караоке баар зэрэг аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top