Монгол Улс дүр эсгэсэн хуурамч ардчилалтай гэж гадныхан шүүмжилжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Дэлхийн улс орнуудын эрх чөлөөний индексийг гаргахад Монгол Улс “Эрх чөлөөтэй, ардчилсан” гэх ангилалд оржээ. Манайхтай мөр зэрэгцэн АНУ, Канад, Европын холбоо, Япон, Энэтхэг, Австрали, Бразил, Аргентин зэрэг улс ардчиллын зарчмыг хэрэгжүүлж чадаж байгаад тооцогджээ. Тэгвэл “Ubc.ca” цахим хуудаст энэ индекстэй уялдуулан Монголын ардчиллыг юу гэж бичсэнийг орчуулан хүргэж байна.


Монгол Улс дэлхийн эрх чөлөөний тайланд хэрхэн оноо цуглуулав


Ер нь бол Монгол Улс ардчиллын дутагдалд орсон. Яагаад ийм гаргалгаа хийв гэхээр, нэгдүгээрт харьцуулсан дүгнэлтийн үр дүн. Хоёрдугаарт, өнөөдөр ардчилал бий эсэхэд олон тохиолдлоор санал зөрөлдөж байгаа ба үүнийг оноо цуглуулсан байдлаас харж болно.


Жишиг ардчилал


Энд ардчиллын хэд хэдэн чухал туршлагыг дурдах ёстой. Угаасаа олон нийтийн тодорхой хэсэг нь ардчилагчид байхад бусад нь ажиглагчид байдаг. Ардчиллын стандартууд гэж бий бөгөөд эдгээрээс аль нэг нь давамгайлна. Тухайлбал, ёс суртахууны, философийн, эмпирик гэх мэт. Үүнээс улстөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө дутагдах нь хамгийн том саад бэхшээл юм.

Энэ бол Монголын ардчиллын үнэн яах аргагүй мөн юм. Монголд сонгуулийн идэвх буурч, оролцогч талуудын бодлогын сонголт дутагдаж, улстөрийн системийг сайжруулах хөтөлбөрүүд авлигад баригдсан. Хэдийгээр ардчилсан орнуудынх шиг үнэт зарчмууд хэрэгжиж буй мэт ч бодит байдал нь ийм. Өөрөөр хэлбэл, яг Япон, Канад, Германынх шиг ч суурьтай ч хэрэгжилт нь дээр хэлсэнтэй адил.

Хэрвээ Эрх чөлөөний танхимын тайланг харвал Монгол Улс “Сонгуулийн явц” зэрэг шалгуураар 12 онооноос 11-ийг авсан жишээтэй. Яагаад гэвэл, Монголын Сонгуулийн хууль, зарчим нь ардчилалд тохироод байгаа юм.

Бусад 11 оноо авсан улсад Аргентин, Бразил, Энэтхэг, Индонез, Тайван, АНУ орж байгаа бол Япон улс оноог бүрэн авсан байна. Харин Орос 1, Хятад 0 оноо авчээ. Эдгээр хоёр орон Монголын хөрш.

Гэтэл “Хуулиа дээдлэх” гэсэн шалгуураар харахад Монгол маш бага, 16 онооноос 12-ыг авсан нь Гана, Итали, Словактай адил байлаа. Харин Азийн орнууд, тухайлбал Тайван /14/, Япон /15/, Өмнөд Солонгос /13/ энэ үзүүлэлтээр нэлээд дээгүүрт жагссан байна.

Гэхдээ Монгол Улсын ардчиллыг арагш чангаадаг хамгийн том хүчин зүйл бол авлига. Энэ шалгуураар Монгол C-гээс доош ангилалд орсон байх жишээний. Авлигыг хэмждэг “Засгийн газрын үйл ажиллагаа” шалгуурт Монгол 9 оноо авсан нь Хроват, Ямайка, Намибтай адил ажээ.


Монгол Улсын эрх чөлөөний оноо


Дэлхийн Эрх чөлөөний тайланд Монгол Улсыг хэрхэн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байж болно. Гэвч энэ нь цэвэр хөндлөнгийн дүгнэлт.

Энд нэг асуудал байгаа нь Дэлхийн Эрх чөлөөний тайланд улстөр гэхээсээ хувь х үний эрх чөлөөг өргөн хүрээнд судалдаг. Сонгуулийн хууль, зарчим хувь хүнд цэвэр сонголт хийх боломж өгч байна уу, эдгээр нь олон улсын конвенц, ардчиллын зарчимд нийцэж байгнаа эсэхийг дүгнэнэ гэсэн үг. Ерөөс иргэний эрх гэдэг нь ардчиллын хамгийн үнэт зүйл.

Иргэний эрх чөлөөний ангиллаар Монгол Улс 52-оос 50-д орсон байна. Энэ нь иргэний хуулиудтай холбоотой дүгнэлт юм. Монгол энэ үзүүлэлтээр тогтмол буурсаар байгаа.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол хүн(103.26.194.6) 2025 оны 03 сарын 13

Оготны хамраас цус гаргаагүй ардчилал тогтсон гээд гошруулаадбайса н худлаа болжээ хөөрхий.

1  |  0
Цой(103.26.194.13) 2025 оны 03 сарын 13

Уг нь ундсэн хуулиараа бол хун бур хуулийн омно тэгш эрхтэй гэдэг боловч УИХ-ын гишууд нь дархан эрх нэрийн дор хулгай хийж хун алж болдог улс. Тиймээс ямар юмныхан ардчилалтай байхав дээ. Нэтэд юм бич их бол зугээр л манайд ийм ардчилал байдаг гэж гадныханд вид узуулэх л эд. Оор юу ч биш. Ер нь бизнес улс тор 2- ыг салгаагуй цагт авилга луйвар байсаар байна. Оросын Путин думаа бизнесменуудээс ээ салгаж байж Орос одоо хучирхэг болж байна. Оорсдоо сэтгэдэггуй юм бол хоршоосоо сурдаа манай хуурамч ардчилагчидаа

1  |  0
unen(180.235.185.57) 2025 оны 03 сарын 13

Buruu zamaar yvaad baival ,aldaa ulam tomorsoor l b.na bur tom bolhoor tesreh l baih da,..hervee zuv zamiig songovol ayandaa buh zuil saihan bolno.

1  |  0
zaluu(202.55.180.98) 2025 оны 03 сарын 13

bid ingej yum hiij baigaa negniigee shuumjleh ni zow bolowch buruu zuil. ene orchuulgiinhaa eh huwilbariig ywuulcih

1  |  0
unen unen(112.72.13.253) 2025 оны 03 сарын 13

estoi unen dur esgesen yaduu ardchilaltai suirch bga oron

1  |  0
n.Dugar (103.26.194.113) 2025 оны 03 сарын 13

erh medliin huviin daranguilal,ed herengeer turuu barisan daranguilal,heseg buleg humuusiin erh ashigiig hamgaalsan daranguilal,ardachilaliin ner barisan darangulal togtson yum daa mongolde

1  |  0
олдох(103.26.194.80) 2025 оны 03 сарын 13

Баярцогт , Алцанхуяг , Х.Баттулга 3-г шоронд хийчихвэл жинхэнэ ардчилал тогтоно.

1  |  0
Zochin(182.160.0.82) 2025 оны 03 сарын 13

Yag unen.zov dugnelt hiij

1  |  0
Эх оронч(202.70.34.244) 2025 оны 03 сарын 13

Үнэн дүгнэлт гэж бодож байна. Үнэндээ Монгол улс Үндсэн хуулиараа: ”Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон байгуулахыг эрхэм зорилгоо болгоно” гэж заасан боловч энэхүү заалтыг үгүйсгэсэн хүчин зүйлс маш олон байна. Наад зах нь иргэд үзэл бодлоо илэрхийлээд жагсахад төрийн төмөр нударгаас эмээсэн, айдас түгшүүрт автагдсанбайдал тай л байна. Ийм байхад иргэний нийгэм ардчилал гэж ярихад хэцүү. Хуучин дарангуйлагч төр оршин тогтноор л байна. Ардчилалын дүр эсгэсэн хөлжигчид хуучин дарангуйлагчдын үлдэгдэл байгаа цагт энэ зүйл өөрчлөгдөхгүй. Сэтгэхүйн хувьсал шинэ үеийн залуус л үүнийг хийнэ, хариуцлаггүй байсан нөхдүүд зохих хариуцлагын үүрүүлэх болно. Тэр цаг маш ойрхон боловсорч байна, бодож байна, төлөвлөж байна...

1  |  0
зүрх судас зөвлөгөө (202.179.20.233) 2025 оны 03 сарын 13

Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж буй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг /судасны дотор ханан дахь өөхөн товруу /бляшка/-г хайлуулан судсыг цэвэрлэн/ эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Та ганцхан бүтээгдэхүүнийг хэрэглэснээр даралт ба хуян, тархины, зүрхний, хөлийн г.м олон эрхтнүүдийн цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл зэрэг Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна. Утас: 96665038

1  |  0
zochin(112.72.13.101) 2025 оны 03 сарын 13

zubhunbaychuudiin zasaglal ymarumnii ardchilal

1  |  0
Hi(122.131.78.148) 2025 оны 03 сарын 13

Yag linkiig ni yavuulaach?

1  |  0
Зочин(202.170.68.130) 2025 оны 03 сарын 13

Ёстой үнэн дүгнэлт хийжээ!

1  |  0
Boldoo(183.81.169.22) 2025 оны 03 сарын 13

Элбэгээгийн үнэн нүүр царай энэ шүү дээ... Шударга л юм бол М.Энхболд, Баярцогт мэтийн нөхөд шоронд байх ёстой... Сайхан хошгоруулна даа....

1  |  0
setgel(124.158.109.14) 2025 оны 03 сарын 13

ЭЛБЭГДОРЖИЙН АРДЧИЛАЛ ГЭЖ НЭГ ИЙМЭРХVV. VГ ХЭЛЭЖ ЖАГСАХ ЭРХГVЙ БОЛЦГООСОН АРД ТVМЭН

1  |  0
Top