Дуучин Жэй Зи Валентины баяраар эхнэртээ алтан бугуйвч бэлэглэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Хөгжмийн ертөнцийн хамгийн сайхан хосууд болох Жэй Зи, Бэйонсе нар бие биедээ хамгийн үнэтэй, тансаг бэлэг бэлэглэдгээрээ алдартай. 2009 онд Жэй Зи гэргийдээ 24 мянган ам.долларын үнэтэй цагаан алтаар чимэглэсэн гар утас бэлэглэж байсан бол энэ удаад Валентины баяраар алт мөнгөөр урласан бугуйвч бэлэглэсэн ажээ. Энэхүү бугуйвч нь тусгай түлхүүртэй бөгөөд тэрхүү түлхүүрийг хайртай эрэгтэй нь хадгалж байх ёстой гэнэ. Хосуудын үнэнч байдлыг илтгэсэн энэхүү бугуйвч 2500 ам.долларын үнэтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top