Хамрын хийд, Хайрхан уул руу явахгүй байхыг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт суманд шүлхий өвчин гарч хөл хорио тогтоосон. Мөн Сайншанд суманд шүлхийгээр мал өвчилж Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтын бүсэд 12 хяналтын цэг, 47 хүн, 12 автомашинтай ажиллаж, 17595 малыг вакцинжуулж, шүлхийгээр өвчилсөн малыг устгалд оруулжээ.

Сайншанд суманд хөл хорио тогтоосны улмаас Хамрын хийд, Хайрхан уулын чиглэлд зорчих хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан байна. Иргэдийг хорио цээр тогтоосон бүсэд нэвтрэхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top