Харилцаа бүр төгс байна гэж байдаггүй. Заримдаа бид бусдад эвгүй үг хэлж гомдоосноор дөнгөж эхэлж байсан найрсаг харилцаа төгсөхөд хүрдэг. Биднийг ч бас хэн нэгэн гомдоосноор сайн харилцагчтайгаа хонь чоно болох нь бий. Гомдол бол яг л шарх шиг. Хөндүүрлэн өвдөж, ямар нэг гадны зүйл хүрэхэд л цус шүүрэн гарч амьдрахад саад болдог.
Тэгвэл “шархыг” хэрхэн эмчлэх вэ
Үнэн сэтгэлээсээ таныг гомдоогчийг уучлахын тулд танаас их хүч шаардана. Эхлээд та болж өнгөрсөн үйл явдал, өөрийг гаргасан зан авирыг ухааран бодох хэрэгтэй. Түүний дараагаар:
-Нэн түрүүнд өөрийн гомдол, уур уцаар, зэрэг сэтгэл хөдлөлөө хүлээн зөвшөөр. Бид ихэнхдээ сэтгэл хөдлөлөө үл хайхран, нуун дарж мартахад гол анхаарлаа хандуулдаг. Гэвч илэрхийллээ олоогүй сөрөг мэдрэмж сэтгэл санааг үргэлж зовоон дотроос мэрж байдаг.
-Юунаас болж дээрх үйл явдал болсныг сайтар тунгаан бод. Магадгүй та бусдыг өдөөн турхирсан үг үйлдэл хийсэн, ямар нэг байдлаар сэдэл өгсөн юм биш биз?
-Нөхцөл байдлыг олон талаас нь хар. Үнэн хэрэгтээ та хохирогч биш өдөөн хатгагч нь байсан байж болно.
-Эцэст нь таныг гомдоосон хүнтэй ярилцаж, үзэл бодол байр сууриа гаргаж хэлээрэй.
Та нүүрэн дээрх нулимсаа бус
Таныг уйлахад хүргэсэн нөхцөл байдал, шалтгааныг арчих ёстой.
Харилцаанд бусдыг уучилж, бусдыг гомдоохгүй байхад бидний харилцааны ур чадвар хамгийн чухал үүргийн гүйцэтгэдэг.

Сэтгэгдэл ( 0 )