Мөнгө хураасан эмчийг торгожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Засгийн газрын "11 11" төвд "Завхан аймгийн Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нар хүүхдүүдэд үзлэг, шинжилгээ хийхдээ 2000 төгрөг хураасан" гэсэн мэдээллийг иргэд өгчээ. Энэхүү мэдээллийг үндэслэн ЭМЯ-ны холбогдох мэргэжилтэн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагчид мэдэгдэж, Отгон сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, лаборант нарыг шалгуулсан байна. Үзлэг хийхдээ хүүхэд бүрээс 2000 төгрөг буюу нийт 430 мянган төгрөг хурааж, хууль зөрчсөн болох нь тогтоогджээ.  Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл мэндийн улсын байцаагч хүүхэд бүрээс хураасан 2000 төгрөгийг нь буцаан олгох шийдвэр гаргаж, эрх зүйн үндэслэлгүйгээр дур мэдэн шинжилгээний төлбөр хураан авсан Отгон сумын салбарын эрхлэгчид Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jiriin irgen(103.26.194.4) 2025 оны 03 сарын 13

za ih surhii yum bolj dee. usiin hamag muu muuhaig tsag nargui hiideg hedheen hunii neg ni huduunii emch shuu harin ch. tatvar tulugchiin mungiig terbumaar ideed bgaa nuhduudee chaddagiin bol neg shiitgeech. talbai 9 gerliig 4 terbumaar hiisen baival yahuu shagnah l baih l daa

1  |  0
Top