Татвараас зайлсхийгчид ихэвчлэн хуурамч баримтуудаар тайлан тооцоогоо хийдэг ажээ. Татварын албадаас хийсэн шалгалтаар ийм компаниудын заримыг нь саяхан илрүүлсэн байна. Тэдгээр нь Монгол улсын Татварын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, НӨАТ-ын падаанд хуурамч бичилт хийсэн байв. Импортын бараанд нэмэгдсэн өртөгийн албан татвар төлсөн мэт хуурамч баримтаар их хэмжээний татвараас зайлсхийсэн компаниудын жагсаалтанд "Силикон стийл", "Зууны сод хийц", "Ганбат өргөө" зэрэг 31 аж ахуйн нэгж оржээ. Иймд Татварын ерөнхий газраас тэдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох хүртэл хариуцлага тооцохоор болсон байна.

Сэтгэгдэл ( 3 )
xaxaxaxa chipknuudiig l agnana shdee ugaasaa. tomchuuliig oroldvol oorsdoo tatvariin baitsaagchiinxaa ajilaas multarna. ersdeltei togloom toglohgui gej bgaa.
Elbiin tsenher zereglee bol unen tas ner bshd. hahahaha
heden chipaknuudiig bicheed tomchuudiig ni nuujee