Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй золбин нохой, муур олширч иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байна гэсэн иргэдийн гомдол тасрахгүй байгаа ажээ.
Иймээс нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНААТҮГ-аас золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Гэвч асуудал олон байгаа тухай албаныхан хэлж байна.
Нийслэлд 200 гаруй мянган золбин нохой бий гэж тооцвол тэдгээрийг устгахад 11 гэрээт анчин ажилладаг.
Тодруулбал, нийслэлд 200 гаруй мянган золбин нохой бий гэж тооцвол тэдгээрийг устгахад 11 гэрээт анчин ажилладаг ажээ. Энэ нь хангалтгүй тоо гэдгийг албаны хүмүүс онцолж байна.
Өнгөрсөн оны сүүлээр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар өмнөх онд нэг нохой устгах зардалд 5000 төгрөг төсөвлөж байсныг 7500 болгон шинэчлэн тогтоосон байна.
Өчигдөр нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаан дээр мөн л энэ асуудлыг хөндөж нохой, муурын устгалыг түргэтгэх, буудах аргыг өөрчилж боловсронгуй болгох ёстой гэжээ. Энэ үеэр иргэд дуу намсгагчтай калибр буу шаардлага хангахгүй, эрсдэлтэй байгааг шүүмжилсэн.
Мөн хэдэн жилийн өмнөөс баригдаж буй Цагаан давааны нохой устгах үйлдвэр хэзээ ашиглалтад орох тухай ч яриа гарч байна.
Энэ асуудлыг “Улаанбаатар нэгтгэл”-д хариуцуулж ойрын хугацаанд нохойн устгалыг түргэтгэхээр болсон гэдгийг ярьж байв. Сүхбаатар дүүрэгт гэхэд хоёр гэрээт анчинтай бөгөөд хороодын Засаг дарга нар тэдэнтэй холбогдож нохойн устгал хийлгэдэг гэнэ. Бид Сүхбаатар дүүргийн IX хорооны дарга Г.Энхтуяатай уулзахад “Нохой их ухаантай юм билээ. Манай хороо хоёр өдөр нохой устгуулсан. Гэтэл энэ чимээнээр дайжаад алга болчихсон. Хэд хоног үзэгдээгүй. Энэ жил манай хороонд золбин нохой хэрээс хэтэрлээ. Нийслэлээс арга хэмжээ авахаар ярьж байгаа юм билээ” гэв. Хорооны даргаас гэрээт анчин Ж.Будын утсыг авч зарим зүйлийг тодруулсан юм.
Ж.Буд: Нохой устгах амар ажил биш
-Нохой устгалын ажлыг олон жил хийж байна уу. Хүндрэлтэй зүйл тохиолддог уу?
-Би сүүлийн хэдэн жил гэрээт анчнаар ажиллаж байгаа. Нохой устгах тийм ч амар ажил биш. Бидний 11 хүн хотын энэ олон золбин нохой, муурыг устгаж дийлэхгүй шүү дээ. Тэгээд ч нохой алах хүн амар олддоггүй. Аргагүй амьдрахын эрхэнд энэ ажлыг хийдэг юм.
Нохой алах хүн амар олддоггүй. Аргагүй амьдрахын эрхэнд энэ ажлыг хийдэг юм.
Тэгээд олон хүний хөлийн газар буудаж устгана гэдэг байж боломгүй зүйл. Хүн буудчихаж болзошгүй эрсдэлтэй. Сумны үнэ жил бүр нэмэгдэж байгаа. Сүүлдээ сум оруулж ирэх компани олдохгүй “Нарантуул” захын наймаачдаас авдаг болсон гэсэн.
-Өдөрт хэдэн нохой устгах ёстой вэ. Цалин хөлс нь ямар байна. Буудсан нохойгоо яадаг вэ?
-Өглөөгүүр гудамжнаас устгал хийдэг. Зарим өдөр 20-30, сард 1000 гаргаж устгадаг. Нарангийн энгэрт тусгай хүмүүст аваачиж өгдөг. Арьс үсийг нь тэнд л янзалдаг байх. Би түүнд хүрдэггүй. Цагаан даваанд нохой устгалын үйлдвэр барьж байгаа. Энэ онд ашиглалтад орох юм гэсэн. Нэг нохой устгахад 7500 төгрөг өгч байгаа ч сум нь тэр мөнгөдөө шингэсэн байдаг юм.

Сэтгэгдэл ( 2 )
aimar yuma ayay hetsuu ajil da,
ЗӨВ ШҮҮ