Саяхан Гадаад харилцааны яаманд Бүгд найрамдах Индонези улсад манай улсын иргэн бусдын дарамтад орсон байж магадгүй талаар ар гэрийнхнээс нь мэдээлэл иржээ. Энэхүү мэдээллийн дагуу манай Гадаад харилцааны яамны Консулын газар, Тайландын Вант улсад суугаа ЭСЯ, Эрүүгийн цагдаагийн газартай хамтран ажиллаж тухайн иргэнийг энэ сарын 12-нд Монголд авчирчээ. Мөн БНХАУ-ын Шанхай хотод суралцаж байхдаа оршин суух журмыг нь зөрчиж гурван сараар визний хугацаагаа хэтрүүлж хууль бусаар оршин сууж улмаар өдрийн 500 юанийн торгуульд унаад байсан иргэн Э-ийн ар гэрийнхэн өргөдөл ирүүлжээ. ГХЯ-ны Консулын газар Эрээн дэх Ерөнхий консулын газартай хамтран ажиллаж, ногдуулсан торгуулийг багасган 5000 юань болгон, эх орондоо ирэх нөхцлийг бүрдүүлж өгсөн байна. Тиймээс цаашид манай улсын иргэд хилийн чанадад зорчиход тухайн орны визний журмыг хуулийн дагуу чандлан сахиж, визийн зөрчил гаргахгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )