Улаанбаатар 14-16 хэмийн хүйтэн

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Нутгийн өмнөд хагаст солигдмол үүлтэй, нутгийн хойд хагаст багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 21-26 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 27 градус, Яармаг-Сонгины орчмоор 34 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top