Ч.Баттуул: Би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа мэдэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

АНУ-ын иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Түүнд эрүүл эрхтэн үлдээгүй талаар түүний аав хэвлэл ярилцлага өгсөн нь бий. Мөн түүнийг хүний хэрэг хүлээж байгаа талаар ярьсан байсан юм. Тэгвэл Ч.Баттуул хэргийнхээ талаар захидал илгээсэн байна. Уг захидалд "Жон манай Монгольд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, Монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян болох хүслийг өвөртлөн ирсэн билээ. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10.000 доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ. Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Тэр үед надад хар тамхи болоод хууль эрх зүйн ямарч мэдлэг, туршлага байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй ээ. Тэгээд хэдэн хүмүүстэй тохирч, Цонжинболдогийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь бага зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэд нар ирээд Жонтой үнэ мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хэн ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэнэт л маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юмаа. Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ бууг барьж ч үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин, гэр бүл маань ийм зүйлээс ангид хол, харин сургууль соёлтой ойрхон сэхээтэн айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийлэлийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй.


Харин анхны "Би буудчихсан" гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед /хоёр жилийн өмнө/ надад ингэж хэлэхээс өөр ямарч арга байгаагүй. Миний мэдэрсэн айдас, дарамтыг хэн ч мэдэхгүй. Би одоо ч таньд үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндэхийн алба хаагч, төлөөлөгч нар намайг үргэлж дарамтандаа байлгаж, хүмүүсийн захиалгаар намайг зовоож тарчлаадаг. Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл цацсаныг та мэднэ. Түүний хор уршгаар өнөөдөр би хэчнээн үнэнгээ хэлээд ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй оройтсон байх. Тэгээд ч миний биеийн байдал муу, эмчилгээ хийх бүртээ санаатайгаар улам дордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх. Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсээн" гэжээ.

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bi(112.72.13.220) 2025 оны 03 сарын 13

Manaihan gadadiihni l tald orj taara oilgomjtoi tehdee geendee ch bii goondoo ch bi gej ug bdag daa Ene ch gesen yamar zorigtoi teneg um hiij naashaa daguulj irsen be gedgiig bas bodohl zuil

1  |  0
buhimdal(223.62.179.68) 2025 оны 03 сарын 13

Hoorhiidoo. tsagaan huvitsas omsson hogiin novshnuud bh yumdaa

1  |  0
Baaska(90.201.152.197) 2025 оны 03 сарын 13

Gereer n horizon boldoggui bsan ymuu da.

1  |  0
Baaska(90.201.152.197) 2025 оны 03 сарын 13

Tenseness uguud l garagchihaach de

1  |  0
Pee(202.131.225.197) 2025 оны 03 сарын 13

Ene busgui odoo romantic ulger yariad ch nemergui bolson baih daa zailuul, yaliin togtool unshchuul tegeel duusaa shuu dee...

1  |  0
111(182.160.32.15) 2025 оны 03 сарын 13

TAWIAD YAWUUL ELBEGDORJOO MONGOL HUNL YUM BOL CHI...

1  |  0
xxx(202.179.27.240) 2025 оны 03 сарын 13

yaaj ilchleh ve dee aygui bol tom garuudiin huuhduud bgaa blgui dee hairan saihan mongol busgui ehneesee yaah gej gadaadtai holbogdvoo

1  |  0
SSS(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Iim zaluu saihan ohin baij yaj yavahaaraa ertontsiin hog shaaruudtai dairalddag bainaa. Uneheer haramsaad helh ug ch alga. Yadaj ooroo uhaan muutai yumaaaaa. Ih mongo gai sh dee.

1  |  0
SSS(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Ooriig chini daramtalj baigaa humuuseee ilchleech ee. Uheh gej baigaa yum bolzaaval ilchil. Ooro

1  |  0
SSS(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Ter Temuujind handaj dahij shalguulah huselt gargaaaaa. Emnelgiin bairnyy deeremchin ch gesen huuliin ajlaa zohih hemjeend meddeg bailgui deeee.Chi ooroo l alaagui yum bol alsan humuusiig ilchilj etseg ehiinhee setgeliig amraagaacheeeee.

1  |  0
SSS(124.158.107.20) 2025 оны 03 сарын 13

Bugdiig ni ilchleech eeeeeeee. Chi hunii hereg oor deeree uurch baisnaas uneniig ni ailgui shuud heleecheeeeee. Chi uneniig helegui uhvel nogoo humuus yasan ih bayarlah boloo. Unen dandaa yaldag. Yalah yostoi. Ilchileeeeeeeee. Zorigtoi bai l daa. Hunii hereg uureed haranhui ruu yavj baigaa bol unen teneg. ilchleed yavbal chamd ch ger buliinhend chini ch tustai shuu.

1  |  0
zochin(49.0.133.28) 2025 оны 03 сарын 13

yneheer helmegdeed baiga bol hairan saihan hynii yr yum da.

1  |  0
miju(27.123.214.110) 2025 оны 03 сарын 13

Gadaad hum bolgon sain hun bish. Mongol hun bolgon muu bish. Battuuld ingeh shaltgaan bsn l bi taarna. Manai Amerika gdg erunhiilugch yu bodoj bna. Uzen yadaj bna

1  |  0
шалга(112.72.13.94) 2025 оны 03 сарын 13

Унэн бол ядаж л сэтгэл амар явах нь дээ

1  |  0
oyu(194.230.155.235) 2025 оны 03 сарын 13

dahij shalgasan ni deer bhaa

1  |  0
zochin(103.26.194.57) 2025 оны 03 сарын 13

461iinhen ugaasaa mungutei humuusiin ugeer battuuliig daramtaldag shd. eniig shalgaachee. odoo tgend bga horigdluud bugd gerchilne de

1  |  0
zochin(202.179.2.226) 2025 оны 03 сарын 13

helmegdsen baij magadgui l yum , itgehed hetsuuaimaar zuil ih baih yum daa .

1  |  0
Зочин(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Манай улс гадаадад хүнээ аймшигтайгаар алуулчихаад яаж ч чаддаггүй. Харин өөрийнхөө хүнийг даанч сайн ялладаг юм байна. Харьд алуулсан охид өөрсдөө зүгээр байгаагүй биз. Тэгвэл Баттуулд алуулсан этгээд ч яах ирсэн нь тодорхой.

1  |  0
odnoo(203.226.213.79) 2025 оны 03 сарын 13

Hvnalchaadbalairaadbaitsaazaar avaachshvvheeshvvgcheesvnsgejb aigaashvv

1  |  0
Top