Эрдэнэт үйлдвэр 14 тэрбум төгрөг хэмнэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийнхэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс төмрийн бэлдэц худалдан авч бутлуурын ган бөмбөлгөө өөрсдөө хийснээр өнгөрсөн жил 14 тэрбум төгрөг хэмнэжээ. Тус үйлдвэр өнгөрсөн жил 15 мянган тонн төмрийн бэлдэц худалдан авсан гэнэ. Ингэснээр өвлийн улиралд нэг сар орчим сул зогсолт хийдэг байсан “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” тасралтгүй ажилласан байна.

“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн жил хэрэгцээгээ бүрэн хангах ган бөмбөлөг үйлдвэрлэж чадаагүй учир тодорхой хэсгийг нь гадаадаас худалдан авсан байна. Саяхан тус үйлдвэрийн ерөнхий захирал гадаадаас марганцтай ган, үрэлтэд тэсвэртэй ширэм импортлохыг хориглосон тушаал гаргажээ. Дашрамд дурдахад, жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж өргөж буй Хөтөлийн “Цемент шохой” компани “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс төмрийн бэлдэц худалдан авахаар төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top