Ус сувгийн салбарын мэргэжилтнүдийн судалгаагаар, Улаанбаатар хотын усны хэрэглээ энэ хэвээрээ байвал 2016 он гэхэд хомсдолд орохоор болжээ. Судалгааны явцад нийслэл орчмын усны түвшин буурч, бохирдол нь дээд түвшиндээ хүрснийг тогтоосон байна.
Хамгийн гол нь, өнөөгийн байдлаар ус хайгуулын мэргэжилтнүүдийн дундаж цалин 400-500 мянган төгрөг, энэ төрлийн ажлын байр олддоггүйгээс энэ чиглэлээр суралцах хүн олдохоо байжээ. Үүнээс гадна, Улаанбаатарт орон сууцанд амьдардаг нэг хүн өдөрт дунджаар 200 литр ус хэрэглэдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )