”ММ” агентлагийн сэтгүүлч ёс зүйн алдаа гаргажээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Өнгөрсөн долоо хоногийн турш Уран зохиолын хичээл сургалтын хөтөлбөрөөс хасагдаж байгаа тухай яриа хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байж олон нийтийг багагүй шуугиуллаа.

Учир нь 2014,02,11-ний өдөр үндэсний телевизийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр “Уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах шийдвэр гарчээ” гэж мэдээлсэн. Үүнээс үүдэн БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр болон боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага руу чиглэсэн шүүмжлэл өнөөг хүртэл тасраагүй байна.

Гэвч Уран зохиолын хичээлийг хасах тухай яриа газрын даргын амнаас биш мэдээ бэлтгэсэн сэтгүүлчийн үзэл бодлоос үүдсэн гэдэг нь тодорхой боллоо. Тухайн өдөр авсан ярилцлагын эх бичлэгийг харахад хамгийн эхний өгүүлбэр нь л “Уран зохиолын хичээлийн цагийг хасахгүй...” гэж эхэлж байгаа юм.

Тэгэхээр “мм” агентлаг, түүний сэтгүүлч ёс зүйн том алдаа гаргаж, худал цуу мэдээ тараан, олон нийтийг төөрөгдүүлжээ.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уучлалт гуй(202.5.202.130) 2025 оны 03 сарын 13

Сэтгүүлчдэд итгэх арга алга. Бүтэн 7 хоногийн турш энэ хүнийг адлан доромжлоод л байсан чинь нэг тэнэг сэтгүүлчийн хариуцлагагүй үйлдлийн золиос л болсон байж. Бүр халиад шашин шүтлэгээр нь хүртэл гадуурхаж ална тална дээрээ тулаа биз дээ. Сэтгүүлч уучлалт гуйх ёстой

1  |  0
Top