Өөртөө итгэлтэй байдал тэнцвэрийг авчирдаг

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Бид өдөр тутам өөртөө итгэлтэй байх ёстой гэдэг зөвлөгөөг аав ээж, найз нөхөд, хамтран ажиллагсад бас бүхий л мэдээлэлийн сувгаар авч байна. Ингээд чухам өөртөө итгэлтэй хүн байна гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэг асуултанд хариулъя. Өөртөө итгэлтэй хүний ялгарах гол онцлог нь өөрийн хэлсэн үг хийсэн үйлдлийн хариуцлагыг өөрөө хүлээдэг. Өөрийгөө буруутгалгүйгээр амьдарч харилцаж чаддаг байна. Өөртөө итгэлгүй хүн хариуцлагыг бусдад тохдог. Эсвэл хариуцлагыг өөртөө хүлээнэ гэхдээ өөрийгөө маш их буруутгадаг.

Өөртөө итгэлтэй байдал нь тэнцвэртэй байдал дээр үндэслэдэг. Энэ нь өөрийн хүсэл сонирхлын нээлттэй илэрхийлэх үүний зэрэгцээгээр бусдын эрх ашгийг хүндтгэн үзэх хэрэгтэй гэсэн үг юм. Та ямар нэгэн зүйлийг авахыг хүсч болно, гэхдээ тэр таных болно гэсэн баталгаа байхгүй.

Түрэмгий зан байдал нь ялалт байгуулахыг зорьдог. Ялалт байгуулахын тулд өөрийн хэрэгцээ сонирхлоо хангахын тулд бусдын хүсэл хэрэгцээг огт харгалздаггүй. Хэрэв та түрэмгий хүн бол юунаас ч үл хамааран хүссэн зүйлээ авдаг, гэхдээ бусдаас гуйдаггүй гэсэн үг.

Өөртөө итгэлтэй байх хэцүү ч суралцаж болно. Өөртөө итгэлтэй байх нь та өөрийгөө хэр танин мэдсэн ойлгосноос хамаардаг. Хэрэв энэ танд байгаа бол өөртөө итгэх итгэл ч байна. Энэ итгэл нь таны амьдралд олон давуу талыг бий болгодог.

Ерөнхийдөө өөртөө итгэлтэй хүн нь:

Хож-хож зарчмыг баримталдаг.

Асуудлыг илүү сайнаар шийдвэрлэдэг.

Илүү бага сандардаг учир нь тэд өөрсдийгөө ажил хэрэг төлөвлөгдсөн эсвэл хүлээгдэж байгаа үед ямар нэгэн золиос эсвэл сүрдүүлгэн доор амьдардаг гэсэн мэдрэмжгүй байдаг.

Хэрэв тэд үүрэг гүйцтгэгч нар бол хүлээсэн үүргээ дандаа биелүүлдэг учир нь тэд юу чаддагаа мэддэг.

Та өөртөө итгэлтэй үед шудрага гэхдээ бусдыг ойлгож өрөвдсөн мэдрэмжтэй байдаг. Хэрэв та бусдад шударга хүндэтгэлтэйгээр хандвал хариуд нь мөн тийм л зүйл авна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top