Хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенциор агнаж устгахыг хориглосон ан амьтны гаралтай арьс, үсийг улсын хилээр хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд гарсаар байна.
Дээрхи төрлийн хууль бус үйлдлийг зарим нэг албан тушаалтан өөрийн албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж үйлдэхийг завдсан нь тогтоогдсоныг Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.
Улаанбаатар хотоос БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд явж байсан 612-р галт тэргэнд 2014 оны 01-р сарын 24-ний өдөр Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн шалган нэвтрүүлэх боомтын албан хаагчдын хамтарсан, эрсдэлд суурилсан шалгалт хийх явцад тус галт тэрэгний вагон дарга болон, үйлчлэгчийн өрөөнөөс улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуун далдалсан тарвагны арьс 131 ширхэг, үнэгний арьс 11 ширхэг, хярсны арьс 4 ширхэгийг илрүүллээ.
Дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинж чанартай байх тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлээд байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )
Илэрсэн нь энэ л болохоос мөн ч их юм бий дээ.Хил гаалийнханд ажлын эхлэл байна. Цаашид сайн ажиллах хэрэгтэй. Уул нь хил гаалийнханы но мөнч их байсан даа. За вагоныхон ч аймшигтай юм их хийдэг гарууддаа. Та нарын булхайг даанч мэдэх юм.