PC-нүүд 9-16 настай хүүхдэд 18:00 цаг хүртэл үйлчилнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 15

Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам"-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг үндэслэнөөрчлөлт орууллаа. Шинэчилсэн журмаар цахим тоглоомын газрын ажиллах цагийг 23, үйлчлүүлэх насны доод хязгаарыг 9 нас болгон өөрчиллөө.

Цахим тоглоомын үйлчилгээ үзүүлэх газар 23:00 цаг хүртэл ажиллаж болно. Гэхдээ  9-16 насны хүүхдэд зуны улиралд 20:00, өвлийн улиралд 18:00 цаг хүртэл үйлчлэх ба ингэхдээ өдөрт нэг удаа 2 цагаас илүүгүй хугацаагаар л тоглуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top