Сар шинийн өмнө Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч, дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Долоон настай эгч нь өөрийнхөө өмсч явсан дулаан гэх бүх хувцсыг дүүдээ тайлж өмсгөөд өөрөө осгожээ. Харин таван настай дүү нь эгчдээ дээлийг нь буцааж өгөх гэж байсан болов уу гэмээр ухаан алдсан байдалтай олдсон гэдэг. Дүүгийнхээ төлөө голоо тасартал зүтгэсэн баатарлаг охины талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг цувралаар хүргэж байна.
Ц.Сансарбаярын бага охин одоо “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаа. Аймагтаа тав хоног эмчлүүлж байгаад аргагүйтээд нийслэлд ирсэн аж. Биднийг уржигдар очиход С.Хонгорзул охин унтаж байлаа. Таван настай гэхэд том биетэй харагдсан. 20 гаруй хоног эмнэлгээс салаагүй болоод ч тэр үү царай нь цонхийсон, ядрангуй харагдаж байлаа. Аав нь охиноо сэрээхийг хүсээгүй. Унтаж байхдаа л тайван. Бусад үед уур уцаартай, шаналангуй байдаг болсон гэнэ.Аавтай нь ярилцаж байгаад хэсэг хугацааны дараа тасагт нь очиход өдрийн тарианы цаг таарлаа. Сувилагч тариа хийхэд охин уйлсангүй. Боолттой хөл, гар хоёр руугаа л хараад байх юм. Тариа хийсний дараа охиноос “Бие нь гайгүй юу” гэж асуухад дуугарсангүй. Хэсэг харж хэвтэж байгаад нүдээ тас аничихав.
Ц.Сансарбаяр охиныхоо эмчилгээний талаар “Одоохондоо хордлого тайлах эмчилгээ хийж байгаа бололтой юм. Дусал л залгаад байсан. Аймгийн эмнэлэгт байхад л иймэрхүү эмчилгээ хийлгэсэн. Эмч нь хөл, гарыг нь тайрах мэс засал хийхээс өөр аргагүй гэсэн. Санаагаар болдог бол хөл, гарнаас нь салгамааргүй л байх юм. Гэхдээ мэс засал хийхээс өөр аргагүй бол яалтай билээ" гэсэн юм.
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн тасгийн эрхлэгч Б.Алтанцэцэгээс охины биеийн байдлын талаар тодруулсан юм.
-С.Хонгорзул охины бие сайжирч байгаа юу?
-Охин манай эмнэлэгт өнгөрсөн баасан гаригт ирсэн. Бие нь сайжирч байгаа. Зохих ёсны эмчилгээг нь хийж байгаа.
-Баруун хөл, гарыг нь тайрахаас аргагүй юу?
-Охины хөлдөлт дөрөвдүгээр зэргийнх. Хөл, гарынх нь хуруунууд хөлдөөд харлачихсан байгаа биз. Гуравдугаар зэргийн хөлдөлттэй бол үхэжсэн хэсгийг нь хуулж аваад нөхөж болдог. Гэтэл дөрөвдүгээр зэргийнх болоод хүндэрчихээр мэс засал хийхээс аргагүй. Хуруунууд нь үхжилттэй учраас хурууг нь тайрна гэсэн үг. Түүнээс яг, хөл гарыг нь тайрахгүй. Хөл нь тавхай дундуураа тайрагдаж магадгүй байгаа.
-Аав нь гадаадад эмчилгээ хийлгэх хүсэлтэй юм билээ?
-Гадаадад эмчилгээ хийлгээд ямар ч үр дүнгүй. Яг л адилхан хуруунууд нь тайрагдана. Мэс заслын дараа протез зэргийг хийлгэхээр гадагшаа явж болно.
-Охины амь нас аюулгүй болсон уу?
-Азаар амь насанд нь аюулгүй.
-ОХИНЫ МЭС ЗАСАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖЭЭ-
Эмч нарын яриагаар ирэх мягмар гаригт охинд мэс засал хийх байсан. Гэхдээ мэс заслыг наашлуулж өчигдөр үдээс өмнө хийжээ. Мэс засал нэг цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Охины биеийн байдал одоо сайн байгаа аж.
Охины аав “Үхжсэн хэсгийг нь яаралтай тайрах ёстой гээд мэс засал хийлээ. Чухам хэдэн хурууг нь яаж тайрсныг мэдсэнгүй. Боолттой байна. Охин минь унтаж байна” гэсэн юм.
Ямар ч байсан охины баруун гар, хөлийнх нь хурууны урд үеэр тайрсан бололтой юм. Цаашид хөлдсөн хэсэг үхжээд байвал дахин мэс засал хийхээс өөр аргагүй гэнэ.
-Н.ТУЯА: ХАЙРЫН БАЯРААР ОХИНД ТУСАЛЦГААЯ-
Аав, охин хоёр эмнэлэгт ядруухан байгаа нь ажиглагдсан. Хотын захаас хамаатных нь хоол цай зөөж байгаа гэнэ. Хамаатныхаа хүнийг гуйж охиноо харуулчихаад гарч ойр зуурын ажил хөөцөлдөх шаардлага гардаг талаар аав нь ярьсан. Манай нийтлэлийн дараа олон хүн охины аавтай утсаар ярьж сэтгэлийн дэм хүргэжээ. Бас эмчилгээнд нь нэмэр болгож мөнгө төгрөг хандивлая гэж холбогдсон хүн ч олон байгаа гэнэ. Увс аймгийн Цагаанхайрхан сумын иргэдийн санаачилгаар ХААН банкинд 5819329326 (Ц.Сансарбаяр) хандивын данс нээжээ. Эгчийнхээ сэтгэл, зориг, тэвчээрийн хүчээр амьд үлдсэн охинд туслахыг хүссэн иргэд энэ дансаар хандив өргөж болох юм байна.
Манай сониныхонтой өчигдөр “Нэг ардчилал” клубийн залуус холбогдож охинд тусламаар байгаагаа хэлсэн. Тус клубийн гишүүн Н.Туяа “Үнэхээр харамсалтай явдал болжээ. Талийгаач охины баатарлаг үйлсийг мандуулахгүй байхын аргагүй. Охины сүүлчийн хүсэл дүүгээ аврах байсан. Тэр хүслийг нь биелүүлж охиныг эрүүл болоход туслахыг хүсч байна. Тиймээс гэгээн хайрын баярын өдөр С.Хонгорзул охиныг манай клубийнхэн эргэхээр бэлтгэж байна. Хайрын баяраар охинд хайр бэлэглээч гэж хүмүүст уриалмаар байна" гэсэн юм.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Сэтгэгдэл ( 6 )
erguu malnuud iim nyalkh khuukhdiig orkhiod tsagaan sar geji tenegteji yawdag .yo khelekh chi ug alga
teneg malnuud malnaasaa dor boltson novshnuud huuhed ingej osgoh ym bol gargaj yadag ym be
Ur huuhdee hairlaa cheeyuvaa hiij har nyalah amitadiig tcasan shuurgaar gadgashaa gargadag yum bee
Hvmvvseeeneohintahirdutuubolso nchamidvldsentiimbolhooreneohi ndtusaltsgaaybvgdeeree handivorgooreiohiniigamidvldse ndbayarlajbnaodoobidbvgdgvntus laltsaavzvvleereihvmvvseebidbv gdohintoisetgelzvrheereeamidvl dsenohindtusalaarai
аав ээж нь болох мануухайнууд өөрсдөө тун хариуцлаггүй байна.Имй бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй цасан шуурганаар явуулж яаж чадаж байна.Хөлддөггү
mash ih haramsaj bna.