Баянгол дүүргийн 8-р хороо, IV хорооллын 7и магистраль шугамд өнөөдөр гэмтэл гарсны улмаас III, IV хорооллын 50 гаруй орон сууц, зарим албан байгууллагын халаалт, халуун усыг хязгаарлахад хүрчээ.
Гэмтэл гарсан даруйд “Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн засварчид ажиллаж, шугамыг засварлажээ. Түүнчлэн ойр орчмын хэрэглэгчдийн шугамыг хөлдөх аюулаас сэргийлэх арга хэмжээ авсан байна. Одоогоор шугам тоноглолыг дүүргэх, эргэлтийн горим тогтоож, хэвийн нөхцөлд оруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )