Эрдэнэтээс сонгогдсон гишүүд тойргийнхондоо анхаарлаа хандууллаа

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

 

УИХ-н гишүүн О.Содбилэг, Л.Цог нар нар Зам тээврийн яамны үүдэнд өлсгөлөн зарлаад байсан жолооч нартай уулзаж, хуулийн дагуу өлсгөлөнг нь зогсоосон байна. Өлсгөлөн зарласан жолооч нарын хувьд зам тээврийн сайд А.Гансүхэд хандан “Орхон аймгаас Улаанбаатар хотын чиглэлд хот хоорондын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан компанийн 50 хувь нь тухайн орон нутгаасаа сонгон шалгарах талд анхаарал хандуулаач” гэх хүсэлт тавьж ирсэн аж. Гэвч одоогоор салбарын яамнаас ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Улмаар дээрх иргэд хот хооронд зорчигч тээвэрлэх боломжгүй болсон аж. Гэтэл банкнаас нэлээд хэмжээний зээл авчихсан, түүнийгээ төлөхийн тулд хуучин эрхэлж байсан хот хоорондын тээврийн үйлчилгээнд явах сонирхолтой ч зөвшөөрөлгүй тул ажил нь зогссон байна. Ийнхүү энэ асуудлын  дагуу УИХ-ын гишүүд тэдэнтэй уулзаж, “Хууль зөрчиж болохгүй” гэдгийг сануулснаар ийнхүү өлсгөлөнг зогсоож сонгогдсон тойргийнхондоо анхаарлаа хандууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top