Одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг энэ сарын 25-наас олгоно

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэдээлснээр иргэдийн санал хүсэлт хүлээн авах "11 11" төвд энэ долоо хоногт 934 иргэн хандаж  санал хүсэлт, гомдол, шүүмжлэл хэлж талархлаа илэрхийлжээ.

Нийт санал хүсэлтээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нийгмийн халамжийн тэтгэврийн нэмэгдэл, Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одонгийн мөнгө хэзээ олгохыг тодруулсан иргэд цөөнгүй байсан байна. Энэ асуултад Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар "Нийгмийн халамжийн тэтгэвэр МУЗГ-ын 2014 оны 16-р тогтоолоор 2014 оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн 115,000 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 52,800 төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон. Тогтоолыг хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн мөрдөхөөр заасан тул нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдэл олгохгүй. Эхийн алдар нэг, хоёр дугаар зэргийн одонтой эхэд олгох мөнгөн тусламжийг хоёрдугаар сарын 25-ны өдрөөс олгож эхэлнэ" гэсэн хариултыг өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ч.Туяа, ТББ(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

Хүүхэд төрүүлж өсгөх үнэхээр хүнд хөдөлмөр учраас одонтой эхчүүдийн урамшуулал хэрэгтэй.

1  |  0
Top