Валентины өдрийн сонирхолтой баримтуудаас

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

Валентины өдрийн хамгийн итгэмээргүй , хөгжилтэй , сонирхолтой баримтуудыг доор өгүүлье.

·         АНУ-д Валентины өдрөөр 1 сая орчим ил захидалыг солилцдог гэсэн баримт байдаг ба энэ тоо нь зул сарын баярын дараа орох үзүүлэлт ажээ.

·         Нийт Валенитины өдрийн бэлгийн 85 хувийг эмэгтэйчүүд худалдаж авдаг байна.

·         5 бэлэг тутмын 1 нь эцэг эхчүүдэд зориулагдсан байдаг байна.

·         Гэрийн тэжээмэл амьтадтай хүмүүсийн 3 хувь нь өөрсдийн амьтаддаа зориулж бэлэг авдаг байна.

·         Валентин болон ээж нарын өдрөөр цэцгийн баглаа хамгийн их хэмжээгээр зарагддаг байна.

·         Валентины өдөр 50 сая сарнай худалдагддаг байна.

·         Цэцэг худалдан авагсдын 27 хувь нь эмэгтэйчүүд харин үлдсэн хэсэг нь эрчүүд байдаг ажээ.Түүнчлэн ихэнх цэцэг , амттанг худалдан авагчид нь эрчүүд .

·         Дундад зууны үед залуу бүсгүйчүүд болон залуус ваар мэтийн савнаас өөрсдийн Валентиныхаа нэрийг сугалж энэ нэрийг нь 7 хоногийн турш ханцуйндаа зүүж явдаг сонин ч гэмээр заншилтай байжээ.

·          Алдарт Шекспирийн Ромео Жулиет нарын амьдардаг Верона хотод жил бүр 1000 ширхэг Жулиет-д зориулагдсан ил захидал дэлхийн өнцөг булан бүрээс ирдэг байна

·         Александар Грахамбэлл 1876 оны Валентины өдрөөр телефон утас зохион бүтээсэн патентаа авч байжээ.

·         Анхны бичиг үсэгтэнүүд болох Сумеранчууд Нийтийн тооллын өмнөх 3500 онд анх дэлхийн хамгийн урт настай ХАЙРын шүлгийг зохиосон байна.

·         Зарим улсад хэрвээ эмэгтэй Валентины өдөр хүлээн авсан хувцасыг хадгалвал энэ нь гэрлэхийг хүлээн зөвшөөрсөний бэлэг тэмдэг болдог байна

·         Дундад зууны үед залуу охид Валентины өдөр өөрсдийн цагаан морьтой ханхүүгээ зүүдэндээ харахын тулд онцгой хоол иддэг байсан .

Валентины өдөртэй холбоотой сонирхолтой мэргэ , таамаглал 

Валентины өдөр залуу эмэгтэйн харсан шувуу нь түүний ирээдүйн нөхөрийг зөгнөдөг

Бор шувуу : Ядуу эр
Шар шувуу : Нөхөрт гарахгүй
Bluebird: аз жаргалтай эр

Хар өнгөтэй шувуу: Лам хуврага

·         Алимыг тэг дундуур нь хуваахад дотор нь үлдсэн үрний тоо нь ирээдүйн хүүхдийнх нь тоог илэрхийлдэг байна

·         Валентины өдөр үнсэлтээр сэрэх нь аз жаргалыг зөгнөдөг

·         Валентины өдөр хэрэм харах нь ирээдүйд бүх мөнгийг чинь залилж ч мэдэх эрэгтэйтэй гэрлэхийг зөгнөдөг.

 

Амттан

1800 оны үед сэтгэл зүйчид өвчтөндөө шоколад идэх хэрэгтэй гэж зөвлөдөг байжээ. Учир нь тухайн ирж буй өвчтөн бүгд хайр сэтгэлээс болж зөвөлгөө авдаг байв.

 

1800 оны сүүл үеэр Ричард анхны шоколадыг гаргаж авч байжээ.

35 сая зүрхэн хэлбэртэй шоколадыг гэгээн хайрын өдрөөр авдаг байна.

АНУ-д тэрбум долларын цэвэр ашгийг амттан, чихэрээс олдог байна.

 

Цэцэг

Валентины баяраар цэцэг авсан хүмүүсийн 73 хувь нь эрэгтэй, 27 хувь нь эмэгтэй байдаг аж.

Эмэгтэйчүүдийн 15 хувь нь өөр өөртөө цэцэг явуулдаг байна.

 

Сарнай цэцэг

Улаан сарнай эл өдрийн утга учир бөгөөд тод өнгө нь сэтгэл хөдлөлийг улам “асааж” өгдөг.

 

АНУ даяар 189 сая баглаа сарнай цэцэг зарагддаг.

110 сая баглаа улаан сарнайг гурван өдрийн турш хүргэлтийн үйлчилгээний хамтаар авдаг.

 

Мэндчилгээний хуудас 

Зул сарын баяраар 1.6 тэрбум мэндчилгээний хуудас зарагддаг бөгөөд хоёрдугаарт 133 сая мэндчилгээний хуудсыг ээжүүдийн баяраар зардаг.

 

Харин валентины баяраар дунджаар 145 сая мэндчилгээний хуудас зарагддаг.

Мэндчилгээний хуудас худалдан авагчдын 85 хувь нь эмэгтэйчүүд байдаг.

Эмэгтэй багш нарт валентины өдрөөр мэндчилгээний хуудас ихээр ирдэг байна.

 

Сонирхуулан хэлэхэд 

Дэлхийн долоо гайхамшигийн нэг болох Таж Махал эхнэртээ гэгээн хайрын баяраар зориулж өгч байв..

 

Гэртээ амьтан тэжээдэг эздийн гурван хувь нь өөрийн хайртай амьтандаа бэлэг өгдөг аж.

Энэ өдөр жилд 220000 хуримийн санал тавидаг талаар мэдээллэж байв.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top