Өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт малын гоц халдварт өвчин шүлхий гарсан. Харин өнөөдрийн байдлаар Хэнтий, Дорноговь зэрэг аймгуудад энэ өвчин тархаад байгаа юм. Өвчин гарсан цагаас эхлэн шаардлагатай арга хэмжээ авч байгаа хэдий ч нийслэлийн Багануур дүүрэгт 300 км-ээр ойртсон байна.
Тиймээс Нийслэлийн онцгой байдлын газраас тодорхой арга хэмжээ авахаар болжээ. Тухайлбал, хяналтын есөн товчооны дөрөвд нь хамгаалалт гаргахаар болжээ. Мөн зээрийн үргээлгийг хийх аж. Мөн “Хүй долоон хутагт” болох Дүнжингарав уралдааныг болиулах талаар яригдаж байна.
Шүлхий өвчний эсрэг вакцины нөөц дууссан тул вакцины хангамжийг сайжруулах ёстой болжээ. Хяналтын постуудад ажиллах ажилчдын хоол, бензин, ариутгалын бодис гэх мэт зардалд 124 сая төгрөг зарцуулахыг Засаг дарга зөвшөөрсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )