АТГ-аас мэргэжлийн хяналтын байцаагчдыг авлига аваагүйг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хоёр улсын байцаагчийг иргэд, аж ахуйн нэгжээс авлига авсан гэх мэдээлэл өнгөрсөн оны аравдугаар сард зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан. Уг мэдээлэлтэй холбогдуулан МХЕГ-аас нэр бүхий хоёр байцаагчийг авлига авсан эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч улсын байцаагчид авлига авсан нь нотлогдоогүй тул эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолыг нийслэлийн Прокурорын газраас нэгдүгээр сарын 27-ны өдөр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top