”Тэсо” корпорацийн чацарганатай ”Зөв” аарцны ундаанаас хүүхэд хорджээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

“Тэсо” корпорацийн сүү, сүүн бүтээгдэхүүний “Милко” ХХК-иас үйлдвэрлэн гаргадаг чацарганатай “Зөв” аарцны ундаанаас хүүхэд хорджээ. Иргэн Б.Үржинханд уг аарцны ундааг Баянзүрх дүүрэгт байрлах “Амгалан” худалдааны төвөөс худалдан авч хүүхдэдээ өгсөн байна. Өглөө хүүхэд нь цэцэрлэгтээ явахдаа нэг л унжигар байсныг ээж нь өгүүлсэн юм. Гэтэл удаа ч үгүй багш нь утасдаж “Хүүхэд чинь бөөлжөөд, халуураад байна, яаралтай ирж ав” гэсэн аж. Тиймээс бөөлжиж сульдсан хүүхдээ эмнэлэгт үзүүлтэл хордлого авсан байна гэж эмч нар хэлжээ. Баянзүрх дүүргийн 24-р хорооны иргэн Б.Үржинхандын хэлж байгаагаар “Өчигдөр зөв аарцны ундаанаас өөр хордохоор зүйл хоёр хүүхдэдээ идүүлээгүй. Ханиад томууны үед аарцны ундаа сайн юм болов уу гээд хэрэглэтэл ийм юм болчихлоо” гэсэн юм.

“Тэсо” компанийхан ч  ханиад томууны vед чацарганатай "Зөв" аарцны ундааг халааж уувал дархлаа сайжруулж, ханиад эмчлэхэд тустай хэмээн өдөр шөнөгүй рекламдсаар байгаа билээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(202.126.89.251) 2025 оны 03 сарын 13

zavaan ymaa aytaihan hun chanartai ym hiij bmaar ym huuhduuddee ug n avch ugdug l blaa odoo harin itgel aldarch bn

1  |  0
Батка(122.201.20.194) 2025 оны 03 сарын 13

Тэнэг юм бичих юм аа. Гар нь хөдөлдөггүй хэл нь загатнасан хүмүүс олон болж дээ.

1  |  0
Zochin(122.201.19.138) 2025 оны 03 сарын 13

Undesleltei zuil bichildee. Tegeed lab.t shinjluuleed yanz buriin zuil garsan yum uu? Notloh barim saitai medeelel bicheech. Bolson boloogui 2-3 uguulber bicheel bolchihgui shdee. Manai 2 huuhed barag udur bolgon l hereglej bna. Hordood suid bolson zuil bhgui. Harin ch haniad hurehgui eruul saihan l bna.

1  |  0
Top