Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 14

-"Нэг ардчилал" клубынхан Увс аймгийн Цагаанхайрхан суманд эгчтэйгээ явж байгаад осгосон охиныг эргэх юм байна.

-Монголын үйлдвэржилт хөгжлийн төв, Голомт банк хамтран 10:00 цагт Аж ахуй нэгжүүдийн уулзалт зөвлөгөөн хийнэ. Зөвлөгөөн "Чингис" зочид буудлын хурлын зааланд болно.

- Өнөөдөр 11:30 цагт Архангай аймгийн ЕБС-ийн багш ажилчид хууль бусаар ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх явдал их байгаатай холбогдуулан "Mongol News" дээр хэвлэлийн хурал зарлажээ.  

-  2013-2014 оны хичээлийн жилд "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт"-ээс зохион байгуулах Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан үндсэн сургалт Багшийн хөгжлийн ордны 605,  202 тоотод, Улаанбаатар их сургууль, 24-р сургууль, Шинэ Эрэн дунд сургууль дээр нэгэн зэрэг өглөө 9.00 цагт эхэлнэ. Уг сургалтад  21 аймаг Улаанбаатар хотын нийт багш нар хамрагдана.

-  НҮБ-ын байранд 09.00 - 12.00 цагт "Соёл хөгжлийн нэг хүчин зүйл болох нь" сэдэвт хэлэлцүүлэг болно.

- Төрийн ордны А танхимд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын Үндэсний зөвлөлийн хуралдааны дүнгийн талаар хэвлэлийн бага хуралтай.

- 11.00 цагт "Нэг тэрбумаараа тэмцэе-Шударга ёсны төлөө тэмцэе" сэдэвт арга хэмжээ ЭМШУИС дээр болно.  

-"Салхи" хамтлаг тоглолт хийнэ.

- "Анхаар дотор чимээгүй" МУСК нээлтээ хийх юм байна.

-"Цагаан уул" наадам РЦНК-д 12-т эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top