С.Жавхлан төрсөн өдрөөрөө тоглолт хийнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө "Монголд мэндэлсэн өдөр мину" бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Тэрээр "Монгол" телевизийн "Нэр хугарахаар яс хугар"  нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Миний дууг сонсох дуртай үзэгч олон тоглолтод хүрэлцэн ирэхдээ монгол дээлээ өмсвөл хамгийн том бэлэг тэр" гэж хэлсэн юм. Монголоороо омогших дуртай гавьяатдаа үндэснийхээ хувцасаар гоёж төрсөн өдрийн бэлэг бариарай. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болно.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.32.41) 2025 оны 03 сарын 13

demjej tetgej iaviidaa Jamhlangaa

1  |  0
Top