Манайхан сүүлийн жилүүдэд японы “Тоёота” корпорациас үйлдвэрлэн гаргадаг "Приус" авто машиныг ихээр авч унах болсон. Уг машин нь бензин бага иддэг явахад зөөлөн гээд олон давуу талтай гэж хэрэглэгчид ярьдаг. Гэтэл 2009 оны гурван сараас хойш үйлдвэрлэсэн 1.9 сая ширхэг “Приус” автомашинаа Тоёота дэлхийн зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна. Тус корпораци гаргасан мэдэгдэлдээ "Эдгээр автомашины компьютерийн программд доголдол гарсан" хэмээн тайлбарлажээ. “Тоёота” корпорацийнхны үзэж буйгаар дээрх “Приус” машинуудад компьютерт гарсан доголдлын улмаас хүч алдах, унтрах, зогсох эрсдэл гарч болзошгүй юм байна.

Сэтгэгдэл ( 3 )
120 МЯНГАТАД 02-ӨРӨӨ БАЙР ХУДАЛДАЖ АВНА ХАРИЛЦАХ УТАС:99096201-РУУ ЗАЛГАНА УУ?
ЗӨВ ШҮҮ
Manaihan sanaa zowolygui ee denduu shine priusnuud bh bishdee kk