түрүүчийг нь өчигдөр нийтэлсэн үргэлжлэл
-ДҮҮГИЙНХЭЭ САРВАЙСАН ДЭЭЛИЙГ АВЧ АМЖСАН БОЛ...-
Хоёр бяцхан амь дунд орхигдсон тэр жижигхэн дээл эзэндээ хүрсэн бол... Болсон явдлыг сурвалжилж байхад ийм бодол салсангүй. Эгч нь дүүдээ малгай, ороолт, хөвөнтэй майк гээд дулаан байж болох бүх л хувцсаа давхарлаад өмсгөчихсөн. Арга ядахдаа дүүгээ баруун талаар нь хажуулдуулж хэвтүүлээд хөвөнтэй дээлээ нөмөргөсөн байдаг. Ингээд дан нимгэн цамцнаас өөр хувцасгүй долоон настай охин дүүгийнхээ салхийг хаагаад бөөвийтөл суучихсан байгаа юм. Нэгдүгээр сарын сүүлээр талын малчны хаяан дахь дөчийн битонтой ус тас хөлдөөд хонодог шүү дээ. Хөнжил дээрээ дах давхарлаад унтахад үүрээр жинддэг үе. Тийм л хүйтэн шөнө бөмбөлзтөл чичирч суугаа дан цамцтай эгчийгээ хараад дүү нь дээлийг нь сарвайсан бололтой юм. Гэвч эгч нь дээлээ аваагүй. Дүүгээ дулаан байг гэхдээ буцаагаад зүтгүүлсэн ч байж мэдэх. Өдрийн 14 цагаас хойш шөнө дунд хүртэл цасан шуурга, тэсгим хүйтэнтэй тэмцэн бүдэчсэн охидод нэг тохой зайд дээлээ өгөлцөж авалцах хүч хүрэлгүй ухаан алдсан байх. Ямар ч байсан долоон настай охины өмсдөг жижигхэн дээл хоёр охины дунд хаягдсан байв.
-ҮҮДЭН ХОЙМРЫН ЗАЙ ДАХЬ АВРАЛ-
Охидыг гэрээсээ гарснаас хойш ойролцоогоор гурван цагийн дараа эрэл эхэлсэн. Эхлээд ээж, дараа нь аав нь хайж эхэлсэн байдаг. Улмаар тэр хавьд өвөлжиж байсан 20 гаруй хүн эрэлд гарсан талаар өмнөх дугаартаа өгүүлсэн билээ. Хунт багийн төв ерөөсөө л тал газар. Тэр хавьд өндөрхөн дов ч байхгүй. Гурав, дөрвөн км-ийн цаадах айл тод харагддаг тийм л тал. Тийм ч учраас Ц.Сансарбаярын хоёр бага нь саахалтынхаа айлд алхаад оччихдог байсан биз. Гэвч тийм тал газар 20, 30 хүн хоёр охиныг хайгаад олсонгүй. Мотоциклиор, мориор, явганаар ч самнаад нэмэргүй. Малчдын унаад байдаг хятад мотоциклийн гэрэл 200 метрийг тодхон гэрэлтүүлчихдэг гэж байгаа. Гэтэл мотоцикльтой хүмүүс охидоос ердөө үүдэн хоймрын зайд зөрөөд байсан мөр үлджээ. Өөрөөр хэлбэл, аврал үүдэн хоймрын зайд ойртоод явсан байна шүү дээ. Эрэлд гарсан хүмүүс орилоод явсан гэдэг. Гэвч охидоос хариу дуу гараагүй. Магадгүй туйлдсан охидын аядуу дуу мотоциклийн чимээнд дарагдсан биз.
Цагаанхайрхан сумын төвөөс өнгөрсөн нэгдүгээр сарын 24-ний өглөө 7.00 цагт эрлийн багийнхан хүч хавсрахаар иржээ. Охидыг төөрсний маргааш өглөө гэсэн үг. Эрлийн баг цаг гаруй хайгаад охидыг олсон байна.
-ЗОРЬСОН АЙЛААСАА 400 МЕТРИЙН ЗАЙД-
Охидыг өглөө 8.00 цагт олоход эгч нь амьсгал хураагаад удаагүй бололтой байжээ. Дүү нь эгчийнхээ нөмөрт ухаан алдсан байв. Эгч нь баруун талаар нь хэвтүүлснээс хойш хөдөлж чадаагүй яг тэр хэвээрээ байж. Харин дан цамцтай эгч нь дүүгийнхээ салхийг хааж сууж байгаад унасан болов уу гэмээр байдалтай амиа алджээ. Голоо тасартал дүүгийнхээ төлөө тэмцэж, хөөрхий эгч нь. Долоон настай охины жижигхэн бие биш агуу их сэтгэл, тэвчээр, эр зориг хахир шуурга, тэсгим хүйтнийг хааж чадсан хэрэг. Охидын дунд дээр өгүүлсэн дээлнээс өөр юм байсангүй. Дүү нь хоёр давхар майк дээрээ дээлээ өмсөөд хайш яйш бүсэлчихсэн байв. Бас давхар малгай, ороолт өмсчээ. "Эгч нь л өмсгөж өгсөн бололтой байсан. Дүүгийнх нь хөл, гар бээрчихсэн байсан" гэж эрэлд явсан хүмүүсийн нэг ярьсан.
Охид зорьсон айлдаа хүрэхэд 400 метрийн зай үлдсэн байж. Нийслэлд бол автобусны буудал хоорондох зай юм уу даа. Ингээд тооцохоор охид багадаа гурван км гаруй газар явж чаджээ.
Эрлийнхэн амьд үлдсэн охиныг аваад сумын төв рүү яаралтай хөдөлжээ. Харин аав, ээж нь талийгаачийн хойтын буяныг хийхээр үлдэцгээсэн байна.
Охин сумын эмнэлэгт нэг хоног эмчлүүлээд ухаан оржээ. Ухаан орсон ч хэд хоногтоо дуугараагүй гэнэ. Эмч нар ухаан оронгуут нь охиныг аваад Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Охины баруун талын хөл, гар дөрөвдүгээр зэргийн хөлдөлттэй. Хүнд мэс засалд орохоос аргагүй ч амь насанд нь аюулгүй болсон. Охины биеийн байдлын талаар маргаашийн дугаартаа дэлгэрэнгүй өгүүлнэ.
Охидын аав Ц.Сансарбаяртай ярилцлаа. Үе үе хоолой нь зангирсан ч нулимсаа барьж байгаа нь илт байсан. Түүнтэй ярилцаж суухад "Үйл л юм байх даа, өөр юу гэхэв" гэдэг өгүүлбэрийг хэдэнтээ давтсан юм.
-Танд уншигчдынхаа өмнөөс эмгэнэл илэрхийлье.
-Ийм л юм боллоо. Хэлэх ч үг алга.
-Тэр өдөр охидоо дагуулаад явсан бол гэх харамсал төрөөд байх юм.
-(Хэсэг дуугүй сууж байснаа уртаар санаа алдаад яриагаа эхэллээ). Уг нь ч муу охид минь өглөөнөөс хойш явъя гэж шалсан юм. Эрэгтэй дүүг нь явч явсан болохоор ээждээ ханьтай үлдэг гэж бодохгүй юу. Бас бууз хийхээр айл руу явж байж олон хүүхэд дагуулаад юу хийхэв гэж тээршаасан юм болов уу даа. "Миний хоёр охин гэрийнхээ ажлыг хийгээд, дулаан байж бай" гэчихээд хүүгээ аваад явчихсан хэрэг.
-Эрэгтэй дүүг нь аваад явсан болохоор битүүхэндээ атаарх-сан л байх даа.
-Манай охид дуулгавартай. За гээд л үлдсэн. Дурамжхан л байсан байх. Гэхдээ ээж нь үлдэж байгаа болохоор нэг их санаа зовоогүй. Ер нь ийм гай тохионо гэж яаж төсөөлөх билээ дээ.
-Бууз чимхэж байсан саахалтын чинь айл танайх руу хөтөлгөө морьтой хүн явуулж эхнэрийг тань авахуулсан байна лээ. Охидоо сундалдаад явах боломж байгаагүй юу?
-Үйл нь ирэхээр цаанаасаа бүх тохироо нь бүрдчихдэг юм байна. Тэр айлын мах таталцаад, бууз чимхсээр оройтох гээд байхаар гэрийн хүнээ дуудуулчихсан юм. Манай хүн галдаа хөр нэмж хийчихээд гарсан байна лээ.
-Охидыг хоёулхнаа үлдэхэд шуурга шуурч эхлээгүй байсан уу?
-Эхлээгүй байсан. Үдээс хойш шуурч эхэлсэн. Шуураад эхлэхээр нь манай хүн санаа зовоод гэр рүүгээ түрүүлээд явсан юм. Очиход л гэр нь эзгүй байсан гэсэн. Гал нь цогтой гэр дулаахан байсан байна лээ.
-Танай хүүхдүүд урьд нь саахалтынхаа айлд алхаад оччихдог, ойр зуур малаа эргүүлчихдэг байсан уу. Өмнө нь талийгаачийн хоёр дүү бууз хийсэн айлд очсон гэсэн. Замаа мэдэж байсан юм болов уу?
-Хүүхдүүдээ малд тэр бүр явуулдаггүй. Тэр хавийн айлууд явганаар нэгнийдээ ирж, очоод л байдаг. Гэхдээ манай хүүхдүүд нэг их айл хэсээд байдаггүй. Талийгаачийг амралтаараа ирэхээс өмнө хоёр дүү нь тэр айлд очоод ирсэн. Тэгээд л Хонгорзул тэднийх рүү явж чадна гэсэн байх.
-Танайхтай ойр өвөлжиж байсан айлын томчууд шөнөжин хайсан байна лээ. Их л ойр зөрөөд байж дээ.
-Үйл л байх даа. Охиддоо үүдэн хоймрын зайд ойртсон байна лээ. Манай нутаг тал газар. Чоно нохой байхгүй. Тийм цэлгэр талаас хуруун чинээ хоёр үрээ олсонгүй. Юуч гэхэв дээ.
-Талийгаачаас дүүгийнхээ төлөө агуу сэтгэл, тэвчээр, эр зориг гарчээ. Дүүгээ дааруулахгүйн тулд чадлаараа тэмцсэн байна.
-Биднээс л ухаантай байж, миний охин (хэсэг дуугүй суув). Хөөрхий, хамаг хувцсаа тайлаад дүүдээ өмсгөсөн байна лээ. Тэгсний хүчинд дүүгээ авраад өөрөө тэнгэрт одлоо. Юу ч гэх вэ дээ, бидний үйлийн үр ийм байж. Эрлийнхэн охидыг олоход би өөр газар хайж явсан. Яг ямар байдалтай байсныг нэг бүрчилэн ярьж өгөөгүй. Харахад нүд халтирмаар л байсан байх даа (Дахиад дуугаа хураачихлаа).
-Бага охин тань ухаан ороод болсон явдлын талаар санаж байгаа болов уу?
-Охиныг эгч маань аваад сум явсан. Эхнэр, бид хоёр талийгаачийнхаа буяны ажлыг хийчихээд гурав хоногийн дараа араас нь очсон. Ухаан ороод юу ч яриагүй гэнэ лээ.
-Мэдээж их айж, цочирдсон байх. Эгчийнхээ талаар асууж байна уу?
-Ерөөсөө дуугарахаа больсон. Айж байна, аймаар байна гэхээс өөр үг хэлэхгүй байгаа. Сэтгэл санаа нь тийм хүнд байхад эгчийнх нь талаар дуулгаж зүрхлэхгүй юм. Зөнгөөрөө мэдрээд байгаа юм болов уудаа. Их л гунигтай, ууртай байх юм.
-Бас хөл, гар нь өвдөөд хүндхэн байгаа байх.
-Хэцүү, хэцүү. Хөл гар нь битүү боолттой. Хуруунууд нь харлаад хүн харахад өрөвдмөөр. Мэс засал хийж хөл, гарыг нь тайрах юм гэнэ. Охин хүүхэд хөл, гарнаасаа салах нь гэж бодохоор өрөвдөхөөс өөрийг хийж чадахгүй юм даа. Тэр үеэс хойш эмнэлэгт л байгаа.
-Ямар мэс засал хийх бол. Хөл, гарыг нь тайрахгүй байх арга байхгүй гэнэ үү?
-Байхгүй гэсэн. Насаараа хөдөө мал маллаж амьдарсан болохоор хотод таних хүн ховор. Сураглаад, арга чарга хайя гэхээр газар мэдэхгүй юм. Дээр нь охин байнгын сахиуртай. Хотод байдаг ах, дүү нарынхаа дэмээр л болгож байна даа. Бас сумынхан маань багагүй туслаж, дэмжиж байгаа. Амьд үлдсэн охиноо эрхтэн бүрэн үлдээчих юмсан гэж хүсч, залбирахаас өөр чадах юм алга.
-Зарим хүн талийгаачид зориулж суврага босгох санаачилга гаргасан байна лээ. Сонсов уу?
-Тийм үү. Хүн танихгүй болохоор мэдэх юм алга. Тэр өдөр охидоо аваад явсан бол, тэр айлд очоогүй бол гээд элдэв юм бодогдох юм. Үйл нь ирэхээр болдоггүй л юм байна. Ийм их гай зовлон тохиохоор өөрсдийгөө буруутгахаас өөр чадах юм олдохгүй юм.
Талийгаач минь сурлага сайтай, сэргэлэн охин байлаа. Дүү нартаа их халамжтай, ажилсаг. Сумын төвд манай ахынд байж, хичээлдээ явна. Амралтаараа ирэхээр дүү нар нь хөөрөөд сүйд. Амиа алдтал дүүгийнхээ төлөө зүтгэсэн тэр жаахан амьтан хичнээн их зовоо бол. Ингэж бодохоор л голоос юм зураад тасарчих гээд байх юм. Араас нь үхэж болдоггүй хорвоо хойно яалтай билээ.
-Эхнэр тань гэртээ хүүтэйгээ байгаа юу?
-Нэг нь гэртээ үлдэж амьдралаа залгуулахгүй бол болохгүй юм. Манай хүн гэртээ хэдэн малтайгаа үлдсэн. Дүү нь туслаж байгаа сурагтай. Охин маань эдгэж байвал мал хуй яах вэ. Эмнэлэгт хэдэн сар хэвтсэн ч хамаа алга.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Эх сурвалж: www.dnn.mn
Сэтгэгдэл ( 36 )
Nulims asgaraad l hair an ur
dans bolon utas bna uu hvnii oorii ed chini bidnii l hvvhed shvv dee mongol chuud mini aaw eejiig ni muulj suuhar sahiusan tengertee hoochih ni buyn bolgoj,amid vldsen ohind ni ervvl enhiig hvseed ih baga gehgvi bvh mongol zustai hvn bvr buynii bolood setgeliin garaa sungay
Анзааргагүй бодолгүй хаширгүй байж болохгүй ш дээ Та нарэцэг эх учраасБага насны хүүхдлийг ганцаар орхиж болохгүй гэсэн хууль гаргах хэрэгтэй байна Хичнээн хүүхдийг харах хандах хүнгүй орхиж гэмтээж амь насыг нь хохироож байна ш дээ ИХ-ын гишүүдээ та нар дүлий хараагүй юм биш биз дээ?
uhej baisan aaw eej 2 pizdan buruutai hugin muu l2 lalar uhsenee hiij orhij ywsan 2 pizdanuud we
Данс энэ тэрийг нь аваад жоохон ч гэсэн туслах юмсан...
ter sahiusan tengerin amia ugun bj temtsej abarsan amin hairtaidvvd ni tuslaj buyn boly ard tvmeen. gandan hiid lam hubarguudaa...
ter sahiusan tengerin amia ugun bj temtsej abarsan amin hairtaidvvd ni tuslaj buyn boly ard tvmeen. gandan hiid lam hubarguudaa...
Haramsaltai um.hairan huuhed/ tsagaan sar gej het tuilshrahaa bolimoor um.ehneree duudaj bhdaa 2 ohinoo bodoh heregtei sh dee/bas 2 jaahan um uldeecheed uu bodoj eej ni yavdag bn aav eejiin ni l buruu bn/negent ungursun um gesend busad humuus tsaashidaa huuhdee orhij yavahgyi bh heregtei /heleh ug ch oldohgyi bn burhan min
Yasan aimaar yum be.Zurh zusegdeh shig bolloo.zondoo ih uillaa.Hoorhiidoo ooroo joohon bj duugee daaruulahgui gj ih hicheejee.Ooroo ih daaraad aimaar bsan bhdaa.
Bid chin iin l teneg humuus shuu dee. Oodsiin chinee nylh uree uiluulaad zagnaad uldeedeg shuu dee. Bi ch bas unsaad nulimsaa barij chadahgui uilaad suuj bna. Etseg ehchuud surgamj avaasai. Saihan setgeltei hms tuslaach, handiviin dans neevel bolomjooroo tusalmaar bna.
bvr setgel uvduud heleh ch vg oldohgvi um Ter byyzaa hiilgej bga gaitai ail ni mah shuluu tataad baij bhgvi ch yaw daaeh hvn zunguuruu medreed irsen bna shv de huurhii ter vedee olson bol ene eej nasaaraa setgeliin zovlontoi yvah ne dee huurhii
ene ohind baatar tsol nehen shagnaach ee elbegdorj erunhiiilugchuu. ene ohin. estoi baatar shvv.bi unshaaad uillaa yamar mundag ohin be.
Burhanii orond amgalan moriloh boltugai. jaahan huuhed uhaantai huuhed baijee. Um Ma Ni Bad Mi Bum
Etseg.eh bid,er ni mongolchuud bugdeeree arai l heneggui humuus yum daa.Heneggui gedeg ch ug bagadmaar.Tsag busaar neg negniigee ih aldah yum.Daanch hed honood l martdag.Tsagaan sar,bayar yoslol,heden buuz tiim unetei gej uu.Tuunguigeer bid amidaraad irsen,amidrah ch bolno.HUMUUSEE AMID NI BIYE BIYE HAIRLATSGAYA !!!
medrel muutai huuhduudee hayad yavj l bdag teneg durakuud ve ene etseg eh shig yumnuud ni
Новшоо чи буузаар ххүүхдийн амь соличоод юун үйл гээд хуцаад байнаа
Бууз хийхэд хүүхдүүдээ аваад явахгүй яав даа. Тэд нар чинь шаагилдаад буузнуудыг нэг бүрчлэн тоолоод гаргаж өрөөд, уутлаад гээд л хичнээн жаргалтай байдаг гээч. Дэндүү хувиа хичээсэн тэнэг эцэг эхчүүдээс болж хичнээн хөөрхөн хүүхдүүд нөгөө ертөнц рүү явна вэ. Тэнд нь сайхан орчин угтдаг л байгаа даа. Эсвэл цэв хүйтэн харанхуй орчинд үргэлжийн айдаст байдаг болов уу. Араас нь үргэлжид маань уншиж зул бадамлуулж байгаарай даа. Тэд та нарын өчүүхэн зангаас үүрд хохирсон хүмүүс шүү. Амьдралд ирсэн нь тэд буруугуй, амьдралд алхуулсан эцэг эх болоочид л буруутай. Ум амгалан орших болтугай. Эвий дээ, дахиж л битгий дагжин чичэрч хэн нэгнийг бүү хүлээгэсэй. Бурхан минь тэднийг харж хандаарай.
Үнэхээр өрөвдмөөр юм аа нулим цийлэгнээд сэтгэл эвгүй болчлоо...Ум мани бадми хум
Амьд үлдсэн охинд нь туслах юмсан.
Unshsan chini bur ur uvduud nulims tsiilegned bh yum.Her bargiin hunees garahgui ninjin setgel ene ohinoos garchee.Um sain amgalan boltugai!!!Mnai ter bulgan sentiid suuj bgaa humuus yadaj zardal mungiig ni daagaad emchilgee suvilgaa hotod bolohoos ni bolohgui hurtel ni hiilgej bolohgui l bgan bh da. handiviin dans neej humuusees tuslamj husvel bolohgui yum bh gui sanagdah yum.Bi ch gsn chadah chineegeere tuslamar l bna ter johon ohind.
nulims garaad bhiimaa yostoi l uiliin ur bj dee uldsen ohiniig sain emchleh l heregtei deee
Uldsen ohinoo buten awaad uldeesei de...
uneheer oroovdoltei yum daa.evii de hoorhiii gej.um maani badmi hum
amid uldsen ohiniig hotod emchluuleh zardal mungu handiv tsugluulbal tuslana oo olnii huch olomgui dali gej ... um mani badmi hum
emgenel ilerxiilee
nulims garaad bhiimaa yostoi l uiliin ur bj dee huurhii um amgalan orshij do
хөөрхий дөө. Ийм юм болно гэж хэн төсөөлөх билээ дээ. Ёстой л үйлийн үр юм байх даа. Амьд үлдсэн охинд нь туслах юмсан.
evii dee burhand iluu ih heregtei baij dee
evii dee gej, amid uldsen ohiniig hotod avchirch emchilj bolohgui yum baih daa