Монгол Улс дахь авлигын талаар Азийн сангийн албан ёсны цахим хуудаст нэгэн сонирхолтой нийтлэл гарчээ. Олон улсын болон ТББ-ын судалгааны дүгнэлтийг тусгасан энэ нийтлэлийг уншигчдадаа орчуулан хүргэе.
Азийн эдийн засагт Монголын авлига дарамт болдог
Монгол Улс энэ онд мөн л хамгийн өсөлттэй эдийн засгаар шалгарах болно. Гэхдээ үүнийг улстөрийн тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын шилдэг орчны нөлөө гэж хэлэхэд хэцүү.
2012 онд Дэлхийн авлигын индексээр Монгол Улс 120-д орж байсан бол байр урагшилж 94 дүгээрт оржээ. Мөн Дэлхийн банкны судалгааны дүгнэлтээр 88 дугаараас 76 руу шилжсэн байх жишээтэй. Гэвч үүнийг авлига буурсан гэж ойлгож болох уу. олон улсын байгууллагуудын дүгнэлтээс харахад, Монгол Ашиг сонирхлын зөрчлийн хуультай болсон нь л үүнд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, бодит үр гэсэн үг биш.
Монголыг ардчилсан улс гэдэг утгаар хууль эрхзүйн тогтолцоог нь харгалзан үзвэл авлига бага гэж бодохоор. Гэсэн хэдий ч иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын судалгаанаас авлигаар бүрхэгдсэн сүлжээг олж харах ба энэ талар хангалттай олон баримт олж сонсоно.
Азийн сан болон “Сант Марал” ТББ-ын “Авлигын талаарх олон нийтийн ойлголт” судалгаагаар, Монголын нийгэм дэх авлигыг таслан зогсоох цаг хэдийнэ болсон гэж дүгнэсэн. Судалгаанд хувийн хэвшлийн 330 гаруй төлөөлөгчийг хамруулжээ. Тэгэхэд тэд бизнес эрхлэхэд төрийн зохих үйлчилгээг авахын тулд авлигад орооцолдохоос өөр аргагүй гэсэн байна.
Тайлангаас харахад, Монголын томоохон бизнес эрхлэгчидийн /200 сая төгрөгөөс дээш хэмжээний мөнгө эргэлдүүлдэг/ 17 хувь нь тусгай зөвшөөрөл авах, гэрээг шинэчлэн байгуулах, төрийн албаны бусад дарамтыг давах гэж өөрсдийн орлогын 50 хувийг зарцуулдаг гэжээ. Мөн 11 хувь нь компанийнхаа ашгийн 25 хувийг дээрх зардалд урсгахаас өөр аргагүй байдаг гэсэн байна.
Судалгаанд оролцогчдын 16 хувь нь сүүлийн нэг сарын дотор авлигад орооцолдож, 50 хувь нь долоон сарын дотор хээл хахууль өгөхөөс өөр аргагүйд хүрсэн аж.
Мөн эдгээрийн 75 хувь нь Засгийн газрын гэрээ, тендерт ихэвчлэн мөнгө зардгаа мэдэгджээ. Эдгээрээс нэгтгэн дүгнэхэд, барилгын салбар авлигад өртөх хамгийн өндөр магадлалтай гэж гарсан.
Ер нь төрийн болон ТББ-ын авлигын эсрэг тэмцэх уялдаа холбоо гээд байх зүйл байхгүй. Сонирхолтой нь Монгол улс Хэвлэлийн эрх чөлөөний хууль /2011/, Ашиг сонирхлын тухай хууль /2012/-тай, Авлигатай тэмцэх газар тогтмол үйл ажиллагаа явуулдаг атал бизнес эрхлэгчдийн 73 хувь нь авлигын эсрэг актуудыг маш бага мэддэг, эсвэл бүр огт мэддэггүй гэжээ.
Зөвхөн хоёр хувь нь л Монголын авлигатай тэмцэх ажил маш сайн түвшинд явж байгаа гэсэн бол 18 хувь нь энэ ажил үр дүнтэй болдог гэж хариулсан байна.
Мэдээж судалгаанд оролцогчид авлигатай тэмцэх ажил ямар үр дүнтэй байгааг мэдэхийг хүссэн ч чухам хаанаас яг үнэн зөв мэдээлэл авахаа мэддэггүй аж.
Уг нь УИХ-аас Засгийн газрын ажилд хяналт тавих ёстой. Гэтэл УИХ-д олон нийт итгэл хүлээлгэж, гаргасан мэдэгдлийг бодитоор хүлээж авахад хэцүү. Яагаад гэвэл, өнөөдөр Монгол Улсад парламентийн гишүүдийн нэр ихэнхдээ авлигын хэрэгт хутгалддаг. Албан ёсоор баталгаажуулаагүй ч олон нийтийн итгэл ерөнхийдөө суларсан.
Д.Маргад

Сэтгэгдэл ( 2 )
Танай эхнэр жирэмсэн үү. Танайх нялх нойтон хүүхэдтэй юу. Хөгшчүүл чинь бүгшиж ханиаж байна уу. Улаанбаатар хотын утаан бүрхүүлээс гадна хамгийн ойр цэнгэг агаартай Айдсын давааны энгэрт Атлас зочид буудлын дэргэд орших Амгалан хотхонд шинэ тутам баригдсан 160 хав.м талбай бүхий тохилог байшинг түрээслүүлнэ. Холбоо барих утас: 9909-9237, 8908-8924
Yg unen zovshoorol ene teree avah deed