Нийслэлийн хэмжээнд өчигдөр оройноос эхлэн шатахууны үнэ литр тутамдаа 40 төгрөгөөр нэмэгджээ. Тухайлбал, “Петровис” ХХК-ийн ШТС-уудаас А80 шатахууны үнэ литр тутамдаа 1550 төгрөг, АИ-92 1660, АИ-95 шатахуун 1890, харин дизель түлш литр тутамдаа 1790 төгрөгийн ханштай байна. Харин "Жаст Ойл" компанийн ШТС-уудад шатахууны өмнө литр тутамдаа 50 төгрөгөөр нэмэгджээ.
Энэ долоо хоногийн эхээр шатахууны нөөц хомдсон гэсэн шалтгаанаар зарим ШТС-ууд АИ-92 авто бензин түгээхгүй байгаа тухай мэдээлэл цацагдаж, Газрын тосны газраас үүнийг няцаасан билээ. Ингэхдээ АИ-92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл, өчигдөр Газрын тосны газрын удирдлагууд нефть импортлогчид компаниудтай хаалттай хуралдсан бөгөөд дээрх хурлаас шатахууны үнийг нэмэх шийдвэрт хүрсэн бололтой.

Сэтгэгдэл ( 0 )