Монгол барималч олон улсын наадамд түрүүлжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 12

Финланд улсын нийслэл Хельсинк хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд дэлхийн шилдэг 30 барималч "уралдлаа". Тус хотын амьтны хүрээлэнгийн 125 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан энэ удаагийн мөсөн баримлын олон улсын наадамд монгол барималч Д.Лхагвадорж "Самба" нэртэй бүтээлээрээ түрүүлжээ. Уран бүтээлчид 30 мянган кг мөс ашиглан мөсөн амьтны ертөнц босгосон гэнэ. Ан амьтныг хайрлан хамгаалах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уралдаан 10 дахь жилтэйгээ золгожээ.

Сонирхуулахад Д.Лхагвадорж өнгөрсөн жилийн эл наадамд түрүүлж байсан бөгөөд 2012 онд Хельсинкт болсон элсэн баримлын олон улсын наадамд "Шувууны үүр" бүтээлээрээ дэд байрт шалгарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top