Сүүлийн хэдэн өдөр Япон болон Өмнөд Солонгосын ихэнх нутгаар цас их орсны улмаас зам гүүр хаагдаж, олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирох болжээ. Японы нийслэл Токио хотод л гэхэд сүүлийн 45 жилд тохиолдоогүй их хэмжээний цас орж, цасны зузаан 27 миллиметр хүрсэн байна. Одоогоор 13 хүн амиа алдаж, 1700 хүн бэртсэн тухай албаныхан мэдээлжээ. Түүнчлэн 6000 гаруй авто замын осол бүртгэгдэж, орон даяар 1800 гаруй өрх тог цахилгаангүй болсон аж. Харин Өмнөд Солонгосын зүүн хэсгийн тэнгисийн эрэг дагуухь бүсэд 6-ны өдрөөс эхлэн их хэмжээний цас оржээ. Одоогоор зүүн тэнгисийн эргийн зарим хот сууринд байдал маш хүнд ноцтой байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
oo hoorhii tsu tsu
oo hoorhii tsu tsu