Ахмадын тэтгэвэр бага хувиар нэмэгдсэнд тэд сэтгэл дундуур байгаа бөгөөд тэтгэврийн нэмэгдлийн асуудлаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газарт шаардлага хүргүүлээд байгаа юм. Харин өчигдөр ахмадын төлөөллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Номтойбаяр, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, холбогдох таван хуулийн төслийг санаачлан хүргүүлээд байгаа. Уулзалтын үеэр өрнөсөн санал бодлыг нэгтгэсний дүнд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол тэтгэвэр тэтгэмжийг 30 хүртэл хувиар нэмэх асуудлаар санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсныг мэдэгдсэн юм. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хариуцан ажиллах аж. Тэрбээр өмнө нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яамны дэд сайдаар ажиллаж байсан энэ салбартаа харьцангуй туршлагатай юм.

Сэтгэгдэл ( 2 )
naadah chine chadhuu ,aldsan her turoo sergeeh geel aan ,Nuguu hutag shuvugnii hereg yu blson boloo. namjaaj bgaal genet garch irj gene muu huvalz
asuudliig anhaarahgui bol ene yaj ch magadgui shuu